НӨАТ-ын баримтаа өнөөдөр амжиж бүртгүүлээрэй

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш /11.18/ явагдана.

Иргэн та 2018 оны аравдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19237, 200 мянган төгрөгийн азтан 1895, нэг сая төгрөгийн азтан 215, таван сая төгрөгийн 20 азтан тус тус тодорсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн аравдугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болох боломжтой.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine