С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн АНХНЫ бөх болов
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Румыний нийслэл Бухарестэд үргэлжилж байна. Өчигдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 62 кг-д  ОУХМ Энхбатын Гантуяа нар хүрэл медаль хүртлээ.

С.Цэрэнчимэд 1/8 шигшээд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр, шөвгийн наймд Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Алона Колесникийг туршлага заан 11:3-аар ялснаар шагналын тавцанд зогссон юм. 


 
Мөн тэрбээр дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд анхны тамирчин болов. С.Цэрэнчимэд “Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, “Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртэж байсан юм.

Харин Э.Гантуяагийн хувьд өнгөрсөн жил Польшид болсон “U-23”-ын анхны ДАШТ-д 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Бухарестэд амжилтаа ихэрлүүлж, хос медальтан болов.



Манай тамирчин 1/8 шигшээ барилдаанд Японы Юүкако Кавайд оноогоор цэвэр (2:12) ялагдсан. Гэсэн ч Японы бөх шигшээд шалгарсан тул манай бөхөд дагах барилдаан гарсан юм. Э.Гантуяа дагах барилдаанд Беларусийн Кристина Сазыкинаг оноогоор цэвэр (14:2) цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Кристу-Тунде Инцег 4:2-оор ялж, Монголын багийн гурав дахь медалийг хүртэв.

Тэмцээний эхний өдөр 50 кг-д Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртээд байсан бөгөөд манай эмэгтэйчүүд U23 ДАШТ-ийг гурван хүрэл медальтайгаар өндөрлүүлж байна.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ээгий 2018-11-21 17:26:25
    монголын охидууд үнэхээр агуу юм, та 2т баяр хүргье. гантуяа дэлхийн аварга, цэрэнчимэд дэлхийн хошой, олимпийн аварга болоорой. агуу түүхтэй агуу хүмүүсийн уда...
    66.181.160.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Tamirchid daa bayar hyrgye! 2018-11-17 09:26:54
    Manai tamirchidiin setgel zyi gedeg chini eeriigee yalah yrlag yum syy!!!ene deer l ajil sain hiih heregtei!hedhen minutadad yostoi syd zyyn olon terliin meheen...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-17 03:52:53
    баяр хургэе эзэн орны бехийг ялж хурэл медаль авна гэдэг том амжилт манай хуухнууд сайн бна улам их амжилт хусье
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-17 03:26:21
    Мундаг шүү!!! Ер нь манай ТАМИРЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙГ САЙН БОЛГОХ АЖИЛ ХИЙМЭЭР БАЙНА.
    122.201.17.100
    Мэдэгдсэн Хариулах
    • БАТ 2018-11-17 03:55:07
      Сэтгэлзүй + хурд + мэдрэмж = ЯЛАЛТ
      66.181.161.118
      Мэдэгдсэн Хариулах