Зөвшөөрөлгүйгээр авто зам сэтэлсэн, орц гарц гаргасан ААН-үүдэд арга хэмжээ авч байна

Иргэдээс ирсэн мэдээлэл, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллийн мөрөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран зөвшөөрөлгүйгээр авто зам сэтэлсэн, орц гарц гаргасан, зам замын байгууламж эвдсэн, 22 иргэн аж ахуйн нэгжийг газар дээр нь шалгаж 70 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Үүнд:

Зөвшөөрөлгүй авто зам сэтэлсэн 8 хуулийн этгээд тус бүр 5,0 сая төгрөг, нийт 40 сая, 6 иргэнд тус бүр 500,0 мянга, нийт 3,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Зөвшөөрөлгүй орц, гарц гаргасан 3 хуулийн этгээд тус бүрийг 5,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Үлдсэн мөнгөн торгуулийг иргэд эзэлж байна.

Нөхөн сэргээлт хангалтгүй байгаа байгууллагуудад шаардах хуудас өгч нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгөхөөр боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 
Байгууллагын нэр Гаргасан зөрчил Авсан арга хэмжээ Нөхөн сэргээж хэвийн байдалд оруулсан эсэх
“Есөн талст оргил” ХХК Авто зам сэтэлсэн 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
“Хайрхан наран трейд” ХХК Авто зам сэтэлсэн 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
“Дизайнер клуб” ХХК Авто зам сэтэлсэн 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
“Проект ватт” ХХК Авто зам сэтэлсэн 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
“ЧММ” ХХК Авто зам сэтэлсэн 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
Одког холдинг ХХК Авто зам сэтэлсэн 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
“Гурван билэг” ХХК Авто зам сэтэлсэн 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
“Нандин хүү” ХХК Авто зам сэтэлсэн 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
Иргэн Э.Баярмаа Авто зам сэтэлсэн 500 000 Хэвийн байдалд оруулсан
“Алтарнатив клин” ХХК Авто зам сэтэлсэн 3 000 000 Хэвийн байдалд оруулсан
Иргэн Цэрэндагва Орц гарц гаргасан 500 000 Хэвийн байдалд оруулсан
Иргэн Бямбабаатар Орц гарц гаргасан 500 000 Хэвийн байдалд оруулсан
Иргэн Чулуунбаатар Орц гарц гаргасан 500 000 Хэвийн байдалд оруулсан
Иргэн Анхбаяр Орц гарц гаргасан 500 000 Хэвийн байдалд оруулсан
Иргэн Гэрэлцэцэг Орц гарц гаргасан 500 000 Хэвийн байдалд оруулсан
“Сод монгол” ХХК Орц гарц гаргасан 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
“Тод петролиум” ХХК Орц гарц гаргасан 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
"Камдер"  ХХК Орц гарц гаргасан 5 000 000 Хэвийн байдалд оруулсан
“NСD” ХХК Авто зам бохирдуулсан 1 500 000 Хэвийн байдалд оруулсан
“Лидер Буянт холдинг” ХХК Авто зам бохирдуулсан 1 500 000 Хэвийн байдалд оруулсан
“Бөртэ трейд” ХХК Замын байгууламж эвдсэн 3 000 000 Хэвийн байдалд оруулсан
“Эвт таpк” ХХК Замын байгууламж эвдсэн 3 000 000 Хэвийн байдалд оруулсан
“Бат комплект” ХХК Авто зам сэтэлсэн НМХГ-ийн Улсын байцаагчтай хамтран газар дээр нь шалгалт хийж Зөрчилийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, буруутай этгээдээр гарсан хохиролыг барагдуулахаар ажиллаж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-18 15:37:52
    БУ-1 СӨХ байрны урдах замыг ухаад маш урт шуудуу болгоод хаясан байгаа.
    122.201.21.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-11-17 14:05:49
    Ashgui dee hariutslaga tootsohgui bol hum bolgon durtai zuilee hiij bolno gej bodno
    103.212.118.97
    Мэдэгдсэн Хариулах
  • инженер 2018-11-17 12:00:27
    Авто замын нэгдүгээр замаар машин явах, зогсох явдал хэвийн үзэгдэл боллоо. Овоо гайгүй байсан юмсан. Яая даа.
    59.153.115.211
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2018-11-17 03:01:46
    Ерөөс авто замыг хариуцах эзэнтэй (эзэмшигч, өмчлөгч, түрээслэгч г.м.) болгохгүй л бол байдал өөдлөхгүй ээ!! Зам дээр зуурмаг асгачихаад л яваад өгөх юм!!
    202.179.25.204
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2018-11-17 02:48:03
    Дөнгөж тавьсан шинэхэн замын асфальтыг хөндлөн сэтэлж (бодвол доогуур нь кабель татдаг юм уу) ухчихаад арзайсан, хотгор, гүдгэр хачин юм хийчихээд орхих юма!!!
    202.179.25.204
    Мэдэгдсэн Хариулах