
Нидерландын Гаага хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээн өчигдөр/11.16/ эхэллээ. Тус тэмцээнд 66 орны 443 жүдоч өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, манай зургаан бөх зодоглосноос хоёр нь медаль хүртэв.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ Дашдаваагийн Амартүвшин алт, Г.Болдбаатар хүрэл медаль тус тус хүртлээ.
Д.Амартүвшин Болгар, Сири, Бразилийн бөхчүүдийг ялж хэсгээ манлайлсан бөгөөд хагас шигшээд нутаг нэгт тамирчин Ганбатын Болдбаатарыг торгуулиар ялсан. Улмаар аваргын төлөө Японы Аоки Даитай барилдаж, нэмэлт цагт торгуулиар цэвэр яллаа.
Харин Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Фелипе Китадайг вазари үнэлгээгээр ялснаар медалийн тавцанд зогссон юм.
Манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Амартүвшин шагналт тавдугаар байр эзлэсэн бол мөн энэ жинд барилдсан Д.Төмөрхүлэг гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгав. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар хоёрдугаар тойргоос цааш барилдаан хийж чадсангүй.
Б.ОД