“Женко” Ерөнхийлөгчийн засаглал хүсэхгүй байгаа бололтой
 “Херо” энтертайнмент студийн бэлтгэсэн “Бид одоо л ёроолдоо хүрч байна” нэвтрүүлэг олон нийтэд хүрч эхлээд байна. Ээлж дараагаар цаг тутамд телевизүүд  энэ нэвтрүүлгийг цацаж байгаа харагдах. Телевизийн эфирт 50 шахам минутын нэвтрүүлэг цацахад багагүй хэмжээний мөнгө шаардагдана. Мөнгөтэй бас эрх мэдэлтэй хэн нэгний санаатайгаар олон нийтийн ой тоонд хүртэл давтамжаар цацаж байгаа уг нэвтрүүлэг тойрсон түмэн хардлага дагуулсаар байна. “Херо” нэвтрүүлэгтээ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхээ хөтлөгч, оролцогчдыг оролцуулсан байх. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын  сонгуулийн багт багтсан хүмүүсийг оролцуулж, өнөөгийн нийгмийн болох, болохгүйг яриулж нийгмийн олонхийн тархийг угааж эхэллээ.

Үзсэн хүмүүс “Энүүгээрээ юу хэлэх гээд байна?” гэж асууж байна. Бидний харах нь ноён Ерөнхийлөгч “Би Ерөнхийлөгчийн засаглалыг хүсээгүй” гэдгээ тэднээр дамжуулж хэлүүлэхийг хүссэн бололтой байна. Судлаач Д.Ганхуяг “Аль нэг засаглал сайн гэсэн юм байхгүй, аль аль нь алдаатай, оноотой” гэсэн бол хуульч С.Нарангэрэл, гавж Нямсамбуу, хөгжмийн зохиолч Жанцанноров нар “Өнөөгийн нийгмийн асуудал бол ёс суртахууны уналт” эцэстээ тулснаас болсон, доктор С.Дулам “буруу үлгэрлэгч” олон болсон тул Ерөнхийлөгчийн засаглал осолтой гэж дүгнэв. Ийм нийгэмд сайн хүн Ерөнхийлөгч болохоосоо муу хүн болох магадлал илүү тул болгоомжлох ёстой гэдэг дээр санал нэгдэж байна.

Тиймээс төрийн үзэл суртлыг сэргээж, хүмүүсийн ёс суртахууныг дээшлүүлэх нь чухал гэж үзэж байгаа бололтой. Бас тэднээр хэлүүлсэн өөр нэг мессеж бол ЖДҮХ сангаас бага хүүтэй зээл авсан хүмүүсийг хуулийн дагуу хатуу шийтгэж, УИХ-аас “хөөх”-ийг санал болгов. Сангийн зээлийн жагсаалт цаашид улам олон гишүүнийг хамрах төлөвтэй байна. Жагсаалтыг үргэлжлүүлбэл УИХ-д сангийн зээлтэй холбогдоотой хүн үлдэхгүй нь бололтой дог...

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ойдов 2018-11-17 13:57:24
    Маш зев нэвтрvvлэн. Дэмжиж байнаа ЖДV зээл идсэн нехдvvдийг тереес бvрмесен зайлуулж, дахиж терд бvv ойртуул ард тvмээн!
    103.57.92.179
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-11-17 05:53:14
    бидэнд ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ГЭХЭЭР маршал ЧОЙБАЛСАН, ЦЭДЭНБАЛ нар НҮДЭНД ХАРАГДААД БАЙГАА БОЛОХООС ардчилсан нийгэмд байх ЕРӨНХИЙЛӨГЧ харагдахгүй байна ??,...
    202.9.43.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-17 05:42:02
    Улсаас олон их наядыг хулгай хийсэн, эдийн засаг унагаасан АН-ынханы асуудлыг яриа одоо,,, ЖДҮ бол зүгээр л нэг зээл,,,,эргээд төлөгдөнө
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-17 01:49:24
    Монголд төрийн нэг хэлбэртэй л болох хэрэгтэй одоо сонгодог параламент биш ёрөнхийлөгчийн бүр биш нэг ийм л байгаа шүү дээ
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-17 00:16:45
    Ерөнхийлөгчийн засаглалыг нийгэм тэр дундаа намууд бүр сүүлдээ АН нь дэмжихээ болиод ирэхээр ганцаардсанаа мэдээд үйлдлээ цайруулж эхлэв үү дээ зайлуул.
    202.126.89.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Жанцан 2018-11-16 15:57:58
    ЖАНЦАННОРОВ ГУАЙ ЧИНЬ ИЙМ ПЯЛДАГА ХҮН БСАН ГЭЖ ҮҮ
    202.21.106.114
    Мэдэгдсэн Хариулах
  • БАТ 2018-11-16 13:22:46
    ЯГ ҮНЭН
    66.181.161.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-16 12:30:43
    жанцанноров гэж нэг их мэдэгч бн аа мэдээжийн юмыг нэг их ухаантай амьтан болж тайлбарлах гээд л нэг их энгийн эсвэл дэлхий даахгуй агуу амьтан болох гээд л
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
    • БАТ 2018-11-16 13:25:29
      ЯГ ҮНЭН ШҮҮ !!! Нэг их чухал юм хэлэх нь үү гэтэл мэдээжийн юм л байдаг даа !!!
      66.181.161.118
      Мэдэгдсэн Хариулах