“ММФ II БОНД”-ын эргэн төлөлт амжилттай хийгдлээ
Монголын санхүүгийн салбарт өндөр нэр хүндтэй менежментийн багийн удирдлага доор үүсгэн байгуулагдсан Монголиан Мортгэйж Фанд ББСБ нь жил бүр санхүүгийн тогтмол өсөлтийг үзүүлж ирсэн бөгөөд 2015 онд  400 сая төгрөгийн бондыг зах зээлд гаргаж, эргэн төлөлтийг хугацаандаа амжилттай гүйцэтгэсэн билээ.  

Тэд энэхүү амжилтаа улам бататгаж 2017 оны 4 сард 750 сая төгрөгийн бондыг жилийн 23 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, купоны төлбөрийг 3 сар тутам төлөх нөхцөлтэйгээр хаалттай хүрээнд санал болгож, Голомт Капитал ҮЦК санхүүжилтийг татан төвлөрүүлэхэд хамтран ажилласан юм.

Монголиан Мортгэйж Фанд ББСБ нь бонд эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ 100 хувь амжилттайгаар биелүүлж, бондын эргэн төлөлтийг хүүгийн хамтаар товлосон хугацаандаа дансанд нь  байршуулаад байна.   

Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс тус бондын санхүүжилтийг амжилттай гүйцэтгэхэд хамтран ажилласан хөрөнгө оруулагчид болон харилцагчдадаа гүн талархал илэрхийлэхийн ялдамд цаашид ч та бидний хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэл төгс байна.

Бид тун удахгүй үндэсний тэргүүлэгч компаниудын санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах төсөл, хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах болно.
 
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК
Бусдад түгээх
  • gplus