Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-ны бямба гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн ажлын өдрийг энэ бямба гараг руу шилжүүлсэнтэй холбоотойгоор автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэх шийдвэр гаргаад байсан. Тэгвэл уг шийдвэрийг дөнгөж сая цуцалсан байна.

Өөрөөр хэлбэл, энэ амралтын өдрүүдэд буюу маргааш болон нөгөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.