Төрийн өмчийг хямдаар худалдсан албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Увс аймагт хийх хяналт шалгалтын ажлаа эхэллээ. Ажлын хэсгийг ажиллах явцад дараах зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал, Увс аймгийн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул нь өөрийн хувийн эзэмшлийн 81-67 УВХ улсын дугаартай 1995 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн “Hyundai 5 ton truk” маркийн жижиг оврын краныг төрсөн дүү Р.Ариунаагийнхаа найзын “Агь Гурван-Эрдэнэ” ХХК-д шилжүүлж, улсын дугаарыг 97-15 ХОҮ болгон өөрчилж, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 47.950.000 төгрөгөөр шууд гэрээ байгуулан нийлүүлснийг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Р.Нямтуул нь компанийн үндсэн хөрөнгөд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан 05-50 УВА улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн “Ланд крузер 200” маркийн авто машиныг дуудлага худалдаанд оруулж зах зээлийн дундаж үнээс хямд үнээр буюу 6.600.000 төгрөгөөр жолоочдоо худалдсан. Түүнчлэн тус компанийн үндсэн хөрөнгөд 107.560.120 төгрөгийн бүртгэлтэй байсан 13-83 УВА улсын дугаартай автокраныг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6.400.000 төгрөгөөр худалдан борлуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Тэрээр дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө эдгээр авто техникүүдийг хэт хуучирсан гэж танилцуулан хямд үнээр худалдах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар гаргуулсан байжээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-11-17 13:14:11
    Unen bol yanaaaaa. Turiin omchiin bodlogo zohitsuulaltiin gazar ajlaa hiij meddeggui yumuuuuu
  • Зочин 2018-11-17 05:32:07
    Toriin omchiin bodlogo zokhitsuulaltiin gazart l buruu ni bna shyy dee. Yagaad boliulaagyi yum...
  • Hd 2018-11-17 01:33:55
    Hulgai ch hiij bolohoo baij dee huurhii llruudiig saihan shorongiin hadaas bolgoj ugch bn da
  • зочин 2018-11-17 01:14:44
    Кран аль хэдийн ашиглалтын хугацаа дууссан төмрийн сэг байна.
  • зочин 2018-11-16 12:33:46
    акталсан машины сэг л байгаа биз юун суртэй юм тв9 ийн хар энерги билгээ нэг их хуний мууд дуртай амьтан чиний сайн яваа хаа байгаа юм
  • Khun  2018-11-16 11:21:10
    Uvs gj
  • ЗОЧИН 2018-11-16 10:30:37
    Увсынхан хулгай хийхгүй бол хэн хийх вэ дээ,
  • Бат 2018-11-16 10:11:01
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • Дорж 2018-11-16 10:03:28
    Өөр төрийн өмчит үйлдвэрийн газрууд байна. 200-г маш хямдханаар хүүдээ өгснийг мэднэ