Дулааны аргаар боловсруулсан махны экспорт өсчээ

Монгол Улс 2017-2018 онд 27,9 мян.тонн үхрийн мах, 43,6 мян.тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ, хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн.

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн экспортын гүйцэтгэлээс харахад есөн улсад үхэр, адуу, хонь, ямааны мах нийт 43288 тонн мах экспортолж, 104 сая ам.доллар буюу 267,4 тэрбум төгрөгийн экспорт хийгээд байна.

Махны төрөл, экспортолсон улсаар нь авч үзвэл, ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон Улсад 22492 тонн адууны мах, Иран, БНСВУ, Малайз, Гонконг Улсад 3814 тонн хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан мах 16027 тонн-ыг тус тус экспортолжээ. 

Энэ нь өмнөх онуудтай харьцуулсан үзүүлэлтээр экспортын мах махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас онцолж байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нүд чих 2018-12-03 12:30:06
    Хятадууд малчны хотонд ченжүүдтэй очоод малыг амьдын жингээр маш хямд авч.өөрсдөө нядлаад гэрээсээ авч байгаа юм шиг үйлдэл болж буйг экспорт гэхүү.Эзэн байна у...
  • энгийн нэгэн 2018-11-16 08:48:52
    сайхан мэдээ байна. Манайхан урагшаа. Гэхдээ хоорондоо өрсөлдөж байна гээд махны үнээ бууруулж л болохгүй юм шүү. Экспортлогч нартаа амжилтын дээдийг хүсье.