Богд Жавзандамба хутагтын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэл, XVII-XX зуун” үзэсгэлэнг энэ сарын 23-нд үзэгчдэд толилуулах гэж байна.

Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бүтээлийн цуглуулгаас Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзэлдэг. Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар, II Богд Лувсандамбийдонмэ, III Богд Ишдамбийням, IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц, V Богд Лувсанцүлтэмжигмэддамбийжалцан, VI Богд Лувсантүвдэнчойжижалцан, VII Богд Агваанчойживаанчигпэрэнлэйжамц, VIII Богд Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу нарын дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр зэрэг үнэт, хосгүй  үзмэрээс  дэлгэн толилуулах юм.

Монгол орноо XVII зуунаас Богд Жавзандамба хутагтууд тодрон оюун санааны том хөрөнгө оруулалтыг хийсээр ирснийг намтар түүхнээ олноор дурдсан байдаг.  Үзэсгэлэнд сан хөмрөгөөс 90 гаруй бүтээл дэлгэх аж.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.