15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ

Улсын хэмжээнд 2018-2019 оны өвөл нийт малын 17.9 хувь буюу 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ. Үүнээс дотоодын хэрэгцээнд 5.5 сая, зах зээлд 9.6 сая толгой малыг борлуулах тухай саналыг аймаг, орон нутгаас салбар яаманд ирүүлээд байгаа аж.

Манай улсын хэмжээнд 52 мах боловсруулах үйлдвэр байгаа бөгөөд нэг хоногт 26,6 мянган бог, 6 мянган бод мал нядлах хүчин чадал бий. Махны үйлдвэрүүд малын тарга хүч, малчдын малаа худалдах улирал зэргээс хамааран зөвхөн намар, өвлийн 130 гаруй хоногт үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнийг тооцож үзвэл, манай улсын махны үйлдвэрүүдэд нийтдээ 790,4 мянган бод, 3,4 сая бог, бүгд 4,2 сая толгой малыг үйлдвэрийн аргаар нядалж, бэлтгэх боломжтой юм байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-11-16 07:47:10
    Төр одоо мал эмнэлгийн улсын системээ сэргээх малчдаас малын хөлийн татвар авах л гарц байна түүнээс өөрөөр арьс шир үнэгүй цоорхой малд эрүүл бус