“1072 хувьцаа мэдээллийн төв” 60 гаруй байгууллагын ажилтнуудад зөвлөгөө өгөөд байна
Хамгаалах Ерөнхий газрын урилгаар тус газрын нийт ажилтан албан хаагчидтай Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын хөгжилд оруулах "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үүрэг нөлөө, цаашдын хөгжил хандлага, 1072 хувьцаатай холбоотой сэдвээр мэдээлэл өгөв.


"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас санаачлан иргэд хувьцаа эзэмшигчиддээ хөрөнгийн зах зээл, үнэт цаас, 1072 хувьцаа болон компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээх зорилгоор орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд уулзалт, сургалтууд зохион байгуулаад байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Булган аймгуудад хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж, нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүргийн хороодод сургалт явуулж дууссан бөгөөд Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хороодод сургалтаа эхлүүлээд байна.

Төрийн байгууллагын анхан шатны байгууллагаас гадна "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанид хүсэлтээ ирүүлсэн аж ахуй нэгж байгууллагуудад үнэ төлбөргүй сургалт явуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 60 гаруй байгууллагын ажилтан албан хаагчдад хөрөнгийн зах зээл, үнэт цаас, 1072 хувьцааны талаар мэдээлэл өгөөд буй юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.