Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр болж Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа.

Энэ удаагийн дуудлага худалдаанд 5 дүүргийн нийт 24 байршлын газрыг худалдахаар зарлагдсанаас Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд худалдаа, үйлчилгээний зориулалттай 0.8 га газрыг 197.736.472 төгрөгөөр худалдлаа.

2018 онд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар 5 дүүргийн 42 байршил батлагдаж, 13.7 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тусгагдсан.

Үүнээс өнөөдрийн байдлаар газрын эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 4 удаа зохион байгуулж, нийт 6 байршилд 6.3 га газрыг худалдан 910 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлээд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-16 05:52:18
    хот гэхээсээ илуу боажя ны уе уеийн сайдууд тэр дундаа барсболд гэдэг нехер бух газрыг нь зараад дууссан жаран тэрбумын сандуйн гараар ч их газар зарагдсан даа...
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-16 04:36:58
    Хотын газрыг энгэж дуудлага худалдаагаар зарсан бол улсад их ашиг орох байлаа зөвшөөрөллөөр зараад олон хүн нүдээ бүлтийтэл баяжсан даа одоо газар дууссан
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах