Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороо хэлэлцэх гэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдсан гэдгийг тодотголоо. Даргын Зөвлөлийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн ирэх оны төсвийн тухай хуульд тавьсан хориг болон Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай саналыг энэ долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулсан гэдгийг хэллээ. 

Ингээд өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд  Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж холбогдох байнгын хороонд шилжүүлснээр чуулганыг түр завсарлууллаа. Түр завсарлагааны хугацаанд Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хуралдах юм. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэнийг хүсэгч 2018-11-16 07:49:21
    Ерөнхийлөгчийн тавьсан хориг бол төсвийг батлуулалгүй цаг алдуулж, түүгээр нь УИХ-ыг тараах гэсэн далд ажиллагааны нэг хэсэг нь гэж харагдаад байна даа...
  • Бат 2018-11-16 04:03:21
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо