U23 ДАШТ: С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр/11.15/ эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав. Тэрбээр эзэн орны Дениса Юлиана Фодор, Украины Алина Акобианыг тус бүр цэвэр ялсан ч  хагас шигшээд Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсанаар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Түүнчлэн өнөөдөр 53 кг-д Б.Болортуяа, 62 кг-д Э.Гантуяа, 65 кг-д Х.Болортуяа, 72 кг-д П.Номин-Эрдэнэ нар бүгд дагаж барилдахаар болов.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sain bna dyy mini!!! 2018-11-16 09:57:56
    sain bna syy?yah bol gej harj baisan chi hyrel abnaa!!!bayar hyrgye!
  • зочин 2018-11-16 02:57:35
    хурэл авна шуу намуунцэцэг ээж болоод авсан чи ч гэсэн ээж болсон манай ээжууд сайн барилдаж бн аа та нартаа амжилт хусье