“Зээлийн хүүг бууруулах арга замууд” хэлэлцүүлэг болно
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:30 цагт: “Улаанбаатар” зочид буудалд академич Т.Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурал болно.

09:00 цагт: Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд ШУА-ийн Химийн Хүрээлэнд Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори байгуулагдсны 45 жилийн ой тохиод зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

09:00 цагт: “Чингис” зочид буудалд "Хавдар судлалын тулгамдсан асуудал-2018" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

09:00 цагт: "Зээлийн хүүг бууруулах арга замууд" хэлэлцүүлэг Монголбанкны байранд болно.

09:30 цагт: “Туушин” зочид буудалд “Бизнесийн ногоон гарц” чуулган болно.

10:00 цагт: Хангарди ордонд Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно.

10:00 цагт: Засгийн газрын II байранд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий байгуулах талаарх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болно.

11:00 цагт: Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн захиалгыг гүйцэтгэх иргэдийг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны үзэсгэлэн яармаг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралт” сэдвээр мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Үндэсний номын санд найруулагч Г.Доржсамбуугийн хөрөг, дурьдатгал номын нээлт болно.

14:00 цагт: Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.

15:00 цагт: МУИС-ийн Эрдмийн танхимд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” гардуулах үйл ажиллагаа болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХӨРӨНГИЙН БИРЖ 2018-12-28 04:30:18
    Мэдээж ганц л бүтэн ггарц бий тэр нь хөрөнгийн зах зээлийн хөгжил .