Олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулжээ

Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал  татаад буй авлигын шинжтэй гэмт хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар зохион байгуулалттай арга хэмжээ авчээ. Тодруулбал,
 

  1. “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”,
  2. “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”,
  3. “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”,
  4. “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”,
  5. “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”,
  6. “Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”,
  7. “60 тэрбумын гэх хэрэг”,
  8. “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”,
  9. “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”,
  10. “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авилгатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.
 
Мөн Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгсөн байна. Түүнчлэн Улсын Ерөнхий Прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.


Эх сурвалж: УЕПГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хмммм 2018-11-19 06:16:06
    Олны анхаарал татаагүй хэргүүдийг тэгээд яах юмбэ?
  • ард түмэн 2018-11-17 15:24:38
    шал худлаа хулгайч худалч прокуроружд яг шударга шалгаж харагдаач
  • Бадарч 2018-11-17 04:29:33
    Өшөө хүч нэмэгдүүлэхгүй бол хэцүү л байх даа.Авилгачдын гар хөл болсон этгээдүүд ороод ирэх магадлалтай анхаарна биз.
  • zocin 2018-11-16 12:09:06
    delhiid nydnii bulai bolson olon udaagiin baingiin hulgaictai toriig ogt harsangyi,ganc neg said hiisen bol buruugaa hyleej ogcordog,estoi ih hural gedeg tarah...
  • БАТ 2018-11-16 06:07:35
    Энэ чинь харин болж байна шүү !!! Энэ бүх хэргийг шийдчихвэл аль улсын билээ нэг прокурор шиг Ардын баатар болно шүү !!! Ард чинь Ард түмэн байгаа шүү
  • !!! 2018-11-16 02:59:32
    Ulsiig hohirolgui bolgoson hulgaichidad haltai ajil boloh boltugai Mongoliin Ard Tumen teneg bish shii !!!!!
  • Бат 2018-11-16 02:36:01
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • Darui shiideh estoi asuudaluud b na !!! 2018-11-16 02:25:27
    Ih l udaan dunshsaar baigaa hereg hed hed haragdana edgeer herguudiig DARUI shidehgui bol er ni BOSLOGO temzel ornoh ni b na shuu !!! Buraatai etgeeduudiig buu ...
  • Irgen 2018-11-16 02:15:17
    Orlogch prokuror n zeel avsan gesen hurdan shalgaj ogoorei