Ерөнхийлөгч Х.Баттулга зохиолчидтой уулзав

Ардын уран зохиолч П.Бадарч, МЗЭ-ийн УЗ-ийн дарга Д.Цэнджав, гүйцэтгэх захирал М.Саруулдалай нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МЗЭ-ийн тухай товч мэдээлэл өгч, 90 жилийн ой угтан хийж буй ажлаа танилцууллаа.

МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Цэнджав зохиолчдыг хүлээн авсанд Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд, жил бүрийн есдүгээр сарын 01-ний өдрийг “ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР” болгон зарлиг буулгасан нь мэргэн шийдвэр гэдгийг онцлоод, улмаар өргөжүүлэн “Эх хэл, уран зохиолын өдөр” болговол цаашид ихээхэн ач холбогдолтой хэмээн үздэгээ илэрхийлэв.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга МЗЭ болон бичиг номын мэргэд, эрдэмтэн зохиолчиддоо туслаж дэмжинэ гэдгээ илэрхийлэхийн сацуу “Эв нэгдэл юу юунаас чухал гэдгийг дурдаад, МЗЭ-ээс гадна Чөлөөт зохиолчдын холбоо гэж байгууллага байдаг, оюун санааны ертөнцийн манлайлал болсон зохиолчид та бүхэн МЗЭ-ийн их ойгоороо нэгдэж нийлэн бусдадаа үлгэр жишээ үзүүлвэл зүйтэй хэмээн онцоллоо.

Уулзалтанд Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх яруу найрагч Ц.Хулан байлцав.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХН 2018-11-18 02:48:31
    ДУРСАМЖАА БИЧҮҮЛХИЙМ БИЗ ДЭЭ.... БИЧИЖ ӨГВӨЛ ТӨРИЙН СОЁРХОЛ ӨГӨХ НЭЭ ДЭЭ....
    202.179.24.202
    Мэдэгдсэн Хариулах