U23 ДАШТ: Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртлээ

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий манай баг тамирчдын анхны хүрэл медалийг ОУХМ Ц.Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд авчирлаа.

Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр (10:0) ялсан юм.

Дашрамд сонирхуулахад, Ц.Намуунцэцэг 2017 онд ээж болж, жилийн өмнөөс дэвжээндээ эргэн ирсэн бөгөөд ийнхүү “U-23”-ын ДАШТ-д урамтай сайхан барилдаан үзүүлж, Монголын бөхчүүдийн гурав дахь (Өнгөрсөн жил Польшид Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн) хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-16 10:30:44
    Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=127456 Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө 1.Нэвтрэ...
  • zaasidiin olon temzeend ni amjilt hysye! 2018-11-16 10:02:45
    yneheeriin gayihaltai gehees eereer yah be?....eej bolchihood ylam l sain barildana gedeg bol tamirchinii yr chadbar beltgeltei setgeltei holbootoi baih daa!zaa...
  • зочин 2018-11-16 02:45:43
    мундаг ээжид баяр хургэе манай хуухнууд ийм сайн ээж болно медаль авна уунээс илуу яах вэ эрчууд хуухнуудээсээ улгэр авах хэрэгтэй