Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах саналыг өргөн мэдүүлэв
Засгийн газрын тухай хуульд заасныг үндэслэн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг танилцуулгад дурджээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • м 2018-11-16 03:54:20
    Улайдаггүй урвагч Улаан дараагийн сонгуулиар аль нам руу жирийх бол кк?