13 настай охин амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүслээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Очир” зочид буудлын өрөөнд өнгөрсөн оны наймдугаар сард 13 настай охин М бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ.

Тэгвэл энэ хэргийг үйлдсэн гэх хоёр этгээдэд холбогдох хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногт шүүхээр урьдчилсан хэлэлцүүлэг нь болж, хэргийг шүүх хурлын товыг гаргасан. Тодруулбал, энэ сарын 21-нд буюу ирэх лхагва гарагт Баянзүрх дүүргийн шүүхэд Жавхлан, Амарболд хоёрт холбогдох хавтаст хэргийг хэлэлцэнэ.

Энэ аймшигт хэргийг үнэн зөвөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих ялыг оноохыг талийгаач охины ар гэрийнхэн хүсч байгаа.

Мөн түүнчлэн энэ сарын 21-нд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” гэсэн тайван жагсаалыг хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-15 10:33:40
    Төрөх нь үнэн!! Үхэх нь үнэн !! ээж охин 2 биеэ үнэлдэг байлаа юу??!! Үүнийг хүлээж авч байгаа шүүх хэлүүлж дөнгөж байгаа өмгөлөгчид ганц л зүйлийг хэлье!! Чи ...