Нэг өрхийн сарын дундаж орлого 15.6 хувиар өсчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 145.4 (15.6%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна. Үүнд цалин хөлсний орлого 63.7 (12.1%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.3 (37.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны гуравдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 103.9 (10.2%) мянган төгрөгөөр өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 94.9 (12.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл,
 

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 76.1 (8.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 54.6 (6.1%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 128.0 (14.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 128.0 (14.3%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 260.4 (29.1%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 260.5 (29.1%) мянга,
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 83.3 (9.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 98.5 (11.0%) мянга байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-16 04:20:49
    Орлого биш юмны үнэ өсөөд байна шүү дээ. Ингэж худлаа тоогоор тоглож болохгүйэ
  • иргэн 2018-11-16 02:10:03
    Ингэж худлаа мэдээлэл тарааж болохгүй ээ, шатахуун, валютын өсөлтийг дагаад бүх юмны үнэ 30-40 хувь өсөөд байхад ингэж ХУДАЛ ярих хэрэг байна уу?
  • Умбаа 2018-11-15 20:36:23
    Энэ нэг сонин байгууллага байнаа хүн доромжилж байгаа юм шиг тувт худлаа ярина,Ичихэд яадаг байнаа Одоо цаг уурчид ч худал ярихаа больсон
  • Od 2018-11-15 13:18:09
    Hurelsuh tegj bich gej uuregdsen ym bh daa. Talhnii une meddeggui said baij bilee. Tuunii orooson dugui bn daa chi Amidralaas tasarhai novsh mini.
  • zochin 2018-11-15 10:00:06
    tetgeber nemekhgyi, umnii une eseed baigaag medej bna uu erhkem setguulchee , yun orlogo esekh be , odoo buur
  • тоо 2018-11-15 08:50:35
    Тоогоор битгий тоглоод бай. хэдэн хувиар үнэ орсон бэ. Бид 15 % илүү хүнс авдаг болов уу.
  • po 2018-11-15 08:20:02
    orlogo buusan baimaar ymaa?????????heniih n osood bn???
  • Бат 2018-11-15 08:11:38
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • ха хаа хааа 2018-11-15 07:54:09
    ха хаа хааа, хуцдагийнхаас хэдүүлээ явна
  • !!!!! 2018-11-15 07:42:39
    Ene setguulch HU owogtoi LAN gegch hudlaa harin ch yumnii une odroos odort nemegdeed orhiin orlogo 300 myangaar buusan za bitgii zahialgat zuil bich !!!