АСЕМ-ын үеэр улсад 290,8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүсийг шалгахыг шаардав
“Цэгцрэх хөдөлгөөн” ТББ нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас цаг үеийн шаардлагаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд тус хөдөлгөөний тэргүүн П.Өлзийнаран, гишүүд Б.Ганзориг, Э.Баяржавхлан нар оролцов.
 
Тэдний хэвлэлийн бага хурал хийсэн шалтгаан нь АСЕМ-ын үеэр их хэмжээний мөнгө зарцуулж, дундаас нь мөнгө идэж ууж шамшигдуулсан тухайн үеийн эрх баригчдыг АТГ болон хууль хяналтын байгууллагаас шалгаж, гэм бурууг нь тогтоож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэхийг, ард түмнийг улс эх орныг өр ширгүй болгохыг шаардаж, Ерөнхий прокурор, АТГ болон бусад байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав.
 
 
290,8 тэрбумын зөрчил илэрсний 79,2 тэрбумыг ямар ч тендергүйгээр ашигласан зөрчил байна

 
Тус хөдөлгөөний тэргүүн П.Өлзийнаран “АСЕМ-ын уулзалтыг Монголд зохион байгуулсны үр дүн, ач холбогдлыг тооцож, дүгнээгүйгээр 395,7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан байна. Энэ мөнгөний задаргааг Үндэсний аудитын газраас нэг бүрчлэн тодорхой гаргасан байгаа юм. Тухайлбал, эрх баригчид, албан тушаалтнууд Бондын өрийг төрөл бүрийн үлдэцгүй эдийн засгийн ач холбогдолгүй төсөл хөтөлбөрт өөрийн өртгөөс хэт өндөр өртгөөр зарцуулж зардлаас хувьдаа завшснаар ирсэн. Үүний нэг нь АСЕМ. Уг арга хэмжээтэй холбоотой 390 орчим тэрбум төгрөгийн зардал гарснаас 290,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Аудитын газраас дүгнэлт гараад удаж байна. Үүнд хэн нэгнийг шалгасангүй, хариуцлага тооцсонгүй.
 
Зөрчил нь эхнээсээ тодорхой, баримттай ил болгохоор тухайн үед эрх барьж байсан удирдлагууд  олон нийтийн сүлжээ ашиглан “Хэлмэгдлээ, гүтгэлээ” гэх зэргээр мөрдөн байцаалт шалгалт, прокурорын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх, төлбөртэй жагсаал цуглаан зохион байгуулж цаг хожих аргаа хайж байна. Э.Бат-Үүл АСЕМ хийснээр бахархаж байна гэж ярьсан. Үнэндээ бол улсаа гутаасан мэдэгдэл гэж бодож байна.

АСЕМ-аар сонгон шалгаруулалт байхгүй, гэрээ хийгээгүй худалдан авалт хийсэн зөрчлүүд олон байгаа юм. Тодруулбал, 290 тэрбумын зөрчил илэрсний 79,2 тэрбумыг ямар ч тендергүйгээр ашигласан зөрчил харагдаж байна.

Тиймээс АСЕМ-тай холбоотой асуудлыг бид нар зүгээр орхихгүй. Илэрсэн гэмт хэргийн чанартай сэжиг бүхий үйлдлүүдийг хуулийн дагуу ард түмэнд ил тод нээлтэйгээр шалгаж хариуцлага хүлээлгэхийг шаардаж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байна. Цаашид Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Бондуудын хөрөнгө мөнгө юунд зарцуулагдсан, ЖДҮХС-ийн мөнгөөр хэн дураараа дургисан талаар ил тод болгоно. Улсын өрийг барагдуулахын төлөө явна” гэв.

 
Эдийн засгийн ч эрх мэдлийн ч хямрал нүүрлэсэн байна
 
 
Б.Ганзориг “АСЕМ-аар 290,8 тэрбумын хохирол учруулсан байж болзошгүй 17 нэр бүхий этгээдийг яагаад шалгахгүй өдий хүрэв. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаадаас лайваар тайлбар хийсэн.

Бусдууд ч арьсаа хамгаалж, өрөвдүүлэх тактик хэрэглэж сандралдаж эхэллээ. Үнэхээр баримттай зүйлд тэд бачимдах ямар хэрэг байгаа юм бол. Монголчуудыг хэдэн үеэр нь өрөнд оруулсан эрх баригчид дөрвөн жилийн ял авах, эсвэл мөнгөөр торгуулах зэргээр хариуцлагаас мултарч, ял шийтгэл нь хөнгөгдөж байна. Захын хулгайч луйварчид ийм авир гаргаж болохгүй. Эдийн засгийн хүндрэлтэй үед бараг 3 дахин их өр тавьчихаад юу ч болоогүй юм шиг аашилж байгаа тэд ичих хэрэгтэй. Эдийн засгийн ч эрх мэдлийн ч хямрал нүүрлэсэн.

 Түүнээс гадна АСЕМ-аар гадны улсаас орж ирсэн хандив хэний дансанд яаж орж ирсэн, хэрхэн яаж зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. Үргүй зардал их гаргасан. Өндөр үнээр авсан автобуснуудыг нь нийтийн тээвэрт ашиглах боломжгүй. Ганц хаалгатай гэсэн шалтгаанаар орон нутгийн тээвэрт ашиглаж байна.

"Асем вилла" хотхонд төрийн өндөр дээд албан тушаалтнууд олноороо амьдарч байна. Яг худалдаж авсан уу, дансны хуулга нь байна уу, ямар нэгэн авлигын шинжтэй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс тэднийг ч шалгах ёстой.

Тэднээр учруулсан хохирлыг нь төлж барагдуулах ажлыг хуулийн байгууллагууд хийх ёстой. Тиймээс тэднийг ажлаа хийхийг шаардаж байна” гэлээ.

Ингээд АСЕМ-ын үеэр ямар компани, хэдэн төгрөгийн төгрөг хэрхэн яаж зарцуулсан талаар баримттай танилцана уу. 





 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-11-18 02:10:41
    "ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ" гэгч болж байгаа нь тэр тэр шүү дээ...
    103.229.121.122
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-11-16 11:50:44
    1072 xywitsaag xvn bvrt taraagaad mön banknii xvvg byyryylaad xed xeden bair bariad xvvxdiin möngiig xasaxgvigeer xvvxed bvrt olgood örgvi bx baijee
    93.221.179.134
    Мэдэгдсэн Хариулах
  • шударгыг хүсэгч 2018-11-16 08:45:09
    АСЕМ хийсэнг буруутгаагүй, гагцхүү түүгээр далимдуулж улсын мөнгө луйвардсан нөхдийг илрүүлэх гэхэд Батүүл, Цагаан 2 юунд нь боож үхчих гээд мушгин гуйвуулаад б...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • хүн 2018-11-16 06:13:23
    энэ МАН-г АН-ы хулгайчдыг барьж хариуцлага тооцож улсыг хохиролгүй болго гэж л 65 суудал өгч хэмжээгүй эрхийг өгөө биздээ.
    202.179.27.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-15 18:20:34
    Энэ новшийн Батүүлийн идсэн юм гэж тамтаггүй шүү дээ шилийн сайн хулгайч
    178.165.128.198
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-15 11:08:07
    хариуцсан улсууд нь тайлангаа гаргаж тавих хэрэгтэй, баримт нь байгаа биз дээ
    203.217.139.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-15 08:10:10
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах