Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй гэв
Өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Талийгаачийн ар гэрийнхэн халдлагад өртөж, гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байгаа бол шалгаж байгаа цагдаагийн хэлтсээс гадны нөлөөгүй, амиа хорлосон гэх дүгнэлтийг гаргасан байсан.

Харин гадны нөлөөтэй нас барсан уу, хэн нэгэн хүчирхийлүүлсэн үү гэдгийг шүүх шинжилгээний эцсийн дүгнэлтээр тодорхой болох бөгөөд уг дүгнэлт нь энэ долоо хоногт гарна гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.

Тэгвэл Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс задлан шинжилгээний хариу гарч, хариуг мөрдөн байцаагчид хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, талийгаачийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлосон гэсэн дүгнэлтийг гаргажээ гэсэн мэдээлэл байна.

Харин энэ мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас үгүйсгэж байгаа бөгөөд “Өндрөөс унаж амь насаа алдсан Ч ийн шүүх эмнэлэгийн дүгнэлт гараагүй байгаа гэж ХУД-ын Цагдаагийн 1-р хэлтсээс хэлсэн. Эсийн шинжилгээ удаж гарда. Тиймээс 21 хоногийн дараа гарна” гэлээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-15 10:59:14
    хууль хяналтын байгууллага, цагдаагийнхан шударга ажиллаарай. Надны нөлөө байгааг ээж нь ярьсан шүү
  • зочин 2018-11-15 06:37:34
    сайхан малаа чи хэдэн газраас мэдээлэл авчихаад унэн худлыг нь мэдэхгуй тэнэгтээд байгаа мал вэ