Хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа
 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
УИХ-ын 2017 оны 12 дугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сард Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус баталсан. Уг хуулийг хөдөө аж ахуйн салбарын хуулиудтай нийцүүлэх, давхардал, хийдлийг арилгах зорилгоор Засгийн газраас Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа. 
Үүний дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.