Галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөхийн хэрэг юун
Гэнэт нэг өдөр гадаадын хүмүүс толгой дээрээ мөстэй ус асгаж, баахан ус гарздав. Эхэндээ халуун орны хүмүүс хэтэрхий халууцсандаа толгой дээрээ мөстэй ус асгаж, сэрүүцэж байгаа юм байлгүй гээд нэг их тоосонгүй. Гэтэл өнөөх мөстэй ус толгой дээрээ асгах “өвчин” чинь Монголд халдварлаж, олны танилаасаа эхлээд жирийн иргэд хүртэл өнөөх сэрүүцэх аянд /эхний ойлголтоор шүү дээ/ нэгддэг юм байна. Мөн л зуны халуунд сэрүүцэх аятайхан арга болохоор нь дуурайж байгаа юм байлгүй гэж бодоод тоосонгүй. Гэтэл сүүлдээ мөстэй усны учир олддог юм байна.
 
Учир нь тархины хавдартай хүмүүст зориулж хандив цуглуулах үүднээс дэлхийн “одод” мөстэй ус толгой дээрээ асгах аяныг эхлүүлсэн юм билээ. Бэлэн мөнгөөр ч хандив цуглуулна, фэйсбүүкээр ч олон лайк авах зорилготой. Хэчнээн олон лайк авна, тэр чинээгээр мөнгө цугларна шүү дээ. Харин мөстэй хүйтэн ус толгой дээрээ асгадаг нь толгойны өвдөлт ямар хэцүү болохыг биеэ махбодиороо мэдрэх гэсэн хэрэг. Харин манайхан бол зүгээр л дагаж “далдаганасан” хэрэг.
 
Мөстэй ус асгах аяныг манайд “Мөрөөдлийн театр”-ын Батушка буюу Т.Баттулга эхлүүлсэн юм билээ. Түүнээс хойш дуучид, жүжигчид, улстөрчид гээд нэгдээгүй хүн алга. Тэр ч битгий хэл хэний ч танихгүй нөхдүүд өөр дээрээ ус асгаж, баахан цэвэр ус барав. Ингэж дөвчигнөснийх нь зорилго мөн л хандив цуглуулах гээд байгаа. Гэхдээ хэн нэгэнд чиглэсэн биш, ийш тийшээ үсчсэн шинжтэй. Есөн хүүхдийг галаас аварсан Н.Азжаргал охинд тусална л гэнэ. Ажиа Гэгээний барьсан эмнэлэгт мөнгө хурааж өгнө л гэсэн. Гэх мэтээр хэнд зориулж хандив цуглуулж байгаа нь сүүлдээ мэдэгдэхээ больсон. Сүүлдээ кино үзэх цүнх бэлэглэх аян ч зарлаад байх шиг. Ингэж дэмийрч яана вэ. Хэрвээ Н.Азжаргал охинд туслах гэж байгаа бол өвдөлтийг нь мэдрэхийн тулд түлэгдэх хэрэгтэй юм биш үү. Харин Ажиа гэгээний “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-т хандив өгөх гэж байгаа бол ус асгахаас арай өөр байдлаар дуэльд дуудаж болох шүү дээ.
 
Ер нь цусны төвд цусаа өгөх аян өрнүүлбэл яасан юм. Цус, цусан бүтээгдэхүүн дутагдаад, түүнээс болж олон хүн амь насаа алдаж байгаа. Өөр дээрээ улаан өнгөтэй жүүс ч юм уу асгаж, цусаа өгөхөд уриалж болно шүү дээ. Түүнийгээ “Улаан ус” аян гээд нэрлэчихсэн ч яадаг юм. Харин олны танил, олны танил биш нь хамаагүй, бие биеэ уриалж, хэрэгтэй зүйл хийх шилдэг арга.
 
Саяхан фэйсбүүк хуудсаар нэг жаал хүү толгой дээрээ хувингаар элс асгаж, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг нэхсэн харагдсан. Тэр ч гэсэн их аятайхан арга. Ус асгахаас өөр хувилбар шүү дээ. Манай улсад цэцэрлэг шиг хэрэгтэй зүйл алга. Тэгвэл цэцэрлэг барих хөрөнгө цуглуулсан ч яадаг юм. Мөстэй уснаас л арай дээр байх. Гадны оронд бол мөстэй ус чиглэсэн зорилготой, түүндээ хүрэхийн тулд олон сая ам.доллар цуглуулж чадаж байна. Манайд бол ямар ч зорилгогүй, зүгээр л цэвэр ус барсан тоглоом болж хувирсан. Тэгж л их норох дуртай юм бол мөндөр орж байгаа үед бөөнөөрөө бороонд гүйцгээхгүй юу.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • саар 2014-09-04 01:49:10
    тийм эрлииз болжээ. одоо ч юу юу ч үгүй улс мэт байх болжээ. түүхээ мэдэхгүй 80 - 90 жилийн өмнө гэнэт хүн бий болоод монгол улс гэдэг болсон юм шиг бичих юм. хүүхдүүд нь усан олгой толгойтой ийм улсад ирээдүйгээ үлдээнэ гэхээс үхэж чадахгүй тарчлаан болж
    202.179.20.177
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-09-03 06:19:18
    ккккк угаасаа сармагчин төрөлдөө ойрхон улсууд шүү дээ Монголчууд бол. ганц нэг биш бүр дээр дооргүй шүү дээ. үнэхээр гайхалтай дуурайгч нар. Монголын өөрийн гэсэн юм ер нь бараг байхгүй болж
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах