Монголын үндэсний их сургууль гэж попорсон сургууль байна. Реклам сурталчилгаа нь хэрээс хэтэрч бүр сүүлдээ хичээлийн танхимдаа оюутан төрүүлж, түүнийгээ олон нийтэд гавьяа байгуулсан мэт сурталчилж бөөн юм болж байна. Сүүлийн хэдэн өдөр л цахим сүлжээгээр дүүрэн тус сургуулийн багш нарын эх хүүхэд эсэн мэнд амаржуулсан рекламны мэдээ харагдав.
Энэ үйл явдлыг нь харсан олон нийт янз бүрээр дүгнэж байгаа бололтой. Ядаж байхад энэ үйл явдлаараа мэдээ бэлтгүүлж тараасан байна.
Уг үйл явдлыг ихэд бэлэгшээж, хичээлийн танхимд мэндэлсэн хүүд удирдлагууд нь ярилцаж байгаад Төгс-Эрдэм ч гэж нэр хайрлаж, ар гэрийнхэн болон хүүгийн ээжид цэцгийн баглаа барьж, идээ будаа өрж, баяр тэмдэглэх дайны юм бэлтгэжээ. Бүр шинээр төрсөн хүүд сургуульдаа хүссэн мэргэжлээрээ 100 хувь үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр “шагнаж” сүр дуулиан болсон бололтой.
Тодруулбал, энэ сарын 01-нд МҮИС-ийн хичээлийн танхимд гуравдугаар курсийн оюутан Б.Шишгэдмаа амаржиж хүүтэй болжээ. Тус сургуулийн Анагаах ухааны сургуулийн багш нар эхийг эсэн мэнд амаржуулж, хүүг боож авсан байна. Хичээлдээ сууж байсан жирэмсэн оюутны ус гэнэт гарч, хүүхдийн толгой цухуйсан байсан тул эмнэлэг явж, түргэн дуудах цаг байхгүй байсан учир хүүхдийг эх барьж авсан гэж өөрсдийгөө зөвтгөж байна.
Эх барьж авсан багш нарынх нь ярьж буйгаар “Бид нар зөвлөлдөж байгаад хүүд бэлэгдэлтэй нэр өгье гэж бодсон. Тэгээд үүсгэн байгуулагчидтайгаа ярилцаж байгаад эрдмийн өргөөнд төрсөн хүүд Төгс-Эрдэм гэж нэр хайрласан. Манай сургуулийн ирээдүйн үйл ажиллагаатай холбоотой байх үүднээс хүүгийн хүйн холбоо бэхжих болов уу гэсэн үүднээс ийм нэр өгсөн” хэмээн нялх үрийг сургуулийнхаа ирээдүйтэй холбож тайлбарлаж байгаа багш ичээсэй билээ.
Ийнхүү хүүхдийн хувь заяа, нэр усыг нь нэг хувийн сургуулийн багш нар шийдчихдэг юм байна. Арай ч дээ, юу ч гэж хэлж, ойлгох уу.
Гэхдээ эмнэлгийн бус газар эхийг амаржуулж, хүүг эх барьж авах нь зөв үү. Хэрвээ ямар нэгэн эрсдэл гарвал хариуцлагыг нь хэн хүлээх үү. Сургууль нь уу, эх барьж авсан багш нар нь уу. Хажууханд нь ЭХЭМҮТ байхад яагаад аваад орчихож болоогүй юм бол. Гэтэл ийм эрсдэлтэй алхам хийснээ гавьяа байгуулсан мэт рекламдаж олон нийтэд сурталчилж, зарлаж байгаа нь энэ сургууль ямар вэ гэдгээ харуулж байна.
Алтан гартай эмч нарын буянаар эх хүү эсэн мэнд амаржсан гэх. Алтан гартай эмч гэж сонссоноос, алтан гартай багш гэж сонсоогүй юм байна. Арай л хэтэрхий туйлшрах юм. “Манай сургуулийн 20 жилийн босгон дээр сайхан үйл явдал тохиолоо хэмээн бэлэгшээж байгаа гэнэ. Монгол Улсын түүхэнд анх удаа эрдмийн өргөөнд эсэн мэнд амаржсан анхны тохиолдол 20 жилийн түүхт МҮИС-д төрөн ийнхүү бүртгэгдлээ” гэх.
Одоо бүр ийм юмаар реклам сурталчилгаа хийж байна. Ингэж шоудах юмаа олж ядсан оюуны хоосролтой сургууль гэж шүүмжлүүлж байна шүү.
О.Бат
Оллоо.mn