U23 ДАШТ: Хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдана

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Румыний нийслэл Бухарестэд үргэлжилж байна. Тэмцээний чөлөөт бөхийн төрөл өчигдөр/11.14/ эмэгтэйчүүдийн жингийн ангиллаар эхэллээ.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, 50 кг-д  ОУХМ Ц.Намуунцэцэг, 68 кг-ын жинд спортын мастер М.Хишигмаа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав.

Ц.Намуунцэцэг эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр тус тус ялсан. Гэсэн ч хагас шигшээд ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан юм.  М.Хишигмаагийн хувьд Румыний Анна Симона Буйбар, Унгарын Николетта Смолкаг тус бүр цэвэр ялж, хагас шигшээд Японы Мива Морикавад 0:2-оор ялагдснаар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Харин 55 кг-д Б.Болор-Эрдэнэ, 59 кг-д Н.Наранцацрал 76 кг-д Н.Загардулам нарын өрсөлдөгчид шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүллээ.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine