“АСЕМ ба санхүүгийн гэмт хэрэг” сэдвээр мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: МҮХАҮТ-д “Дэлхийн Чанарын өдөр-2018” арга хэмжээ болно. Энэ үеэр "Экспортод чанарын дэд бүтэц бэлэн үү" хэлэлцүүлэг зохиогдох бөгөөд Үндэсний чанарын шагнал хүртсэн ААН, бүтээгдэхүүнийг зарлана.

09:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Зөрчлийн тухай хуулийн зарим асуудлаар санал солилцох сэтгүүлч, хуульчдын уулзалт-ярилцлага болно.

09:30 цагт: МУБИС-д “Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр сургалтын багаж төхөөрөмж, гарын авлага хүлээлгэн өгөх ёслол болно.

10:00 цагт: НМХГ-т нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Хан-Уул дүүргийн VII хороонд хүчирхийлэлд ѳртсѳн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрыг өргөжүүлэн байгуулсан "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тѳв"-ийн нээлт болно.

11:00 цагт: Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 10 сарын байдлыг танилцуулна.

12:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд ИЗНН-аас төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, сангуудад нэгдсэн шалгалт оруулах болон бүх нийтийн санал асуулга явуулах асуудлаар Төрийн гурван өндөрлөгт хандаж шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д
 
  • 11:30 цагт: МАН-ын гишүүд дэмжигчдийн "Цэгцрэх" хөдөлгөөнөөс "АСЕМ ба 79.2 тэрбум төгрөгийн санхүүгийн гэмт хэрэг" сэдвээр мэдээлэл хийнэ.
  • 13:00 цагт: “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөвөөр, шуурхай шийдвэрлэхийг шаардаж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-11-15 01:29:08
    АСЕМ чухамдаа монголчуудад юу өгөв /үгүй/ э/з хувьд ядарсан орон АСЕМ зохион байгуулдаг уу /үгүй/ тэгэхлээр мөнгө идэх л арга байлаа