Төмөр замын рэйлбус автобусууд маргааш ирнэ
Өнгөрөгч долоо хоногт МИАТ компани хоёр дахь шинэ Боинг онгоцоо, УБТЗ-ынхан шинэ суудлын вагонуудаа хүлээж авсан билээ. Тэгвэл маргааш хотын нийтийн тээвэрт үйлчлэх төмөр замын автобусаа хүлээж авахаар болжээ.  “Улаанбаатар төмөр зам”-аас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, 1 замтай үед өдөрт 3 удаа, хос замтай үед өдөрт 6 удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж, хотын нийтийн тээвэрт явуулахаар болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Зам, тээврийн яам болон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхний дэмжлэгээр дээрх үйлчилгээ удахгүй эхэлнэ.

Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут нийтийн тээвэрт явна
 

Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын  тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд төмөр замын автобус явуулж буй юм.

Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх сарын 6-наас эхлэн рэйлбус Толгойт-Амгалангийн чиглэлд зорчигчдод үйлчилж эхлэх юм байна. Шинэхэн рэйлбусыг хүлээж авах ёслолын ажиллагаа маргааш 11.30 цагт “Улаанбаатар  төмөр зам”-ын  төв буудалд болох бөгөөд энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс урилгаар оролцох  ажээ. 

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BB 2014-05-15 16:25:46
    Metro gej baihaar iimerhuu jijig trambai mayagiin yum barival hyamd l tusah baih daa. Gol ni gazriig ni chuluuluh gej yum boloh baih l daa.
    182.20.165.246
    Мэдэгдсэн Хариулах
  •  2014-05-15 06:03:30
    JInhene hotiin huuhed hotoo ezenii yosoor udirdaj, hot shig hot bolgoj baina. Bat-Uuldee amjilt huseye. Ulam sain ajillaarai. Ezengui ailiin exen ergej irjee.
    112.72.13.115
    Мэдэгдсэн Хариулах