Сагсанбөмбөгийн олон улсын шүүгч нэгээр нэмэгдлээ
Дэлхийн Оюутны лигийн Финалын тэмцээний үеэр ОУСБХ-ны Олон Улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж байна.
 
Энэхүү Олон Улсын шүүгчийн эрх олгох сургалтад Монголын шүүгч Э. Энхбямба амжилттай оролцож, шалгалтаа өгөн тэнцэн ФИБА-гийн Олон улсын шүүгчийн эрхээ авлаа.

Манай шүүгч Э. Энхбямба энэ удаагийн эрх олгох сургалтыг шалгалтын оноогоор тэргүүлж нэгдүгээр байраар шалгарсанд зохион байгуулагчид тусгайлан баяр хүргэж цэцгийн баглаа гардуулсан байна.

Ийнхүү Монгол улсаас нэгэн Олон улсын шүүгч мэндэллээ.

Э.Энхбямба олон улсын шүүгчийн сургалтыг тэргүүлсэн нь Монголын сагсанбөмбөгийн шүүгчдийн холбооны шүүгчдийн ур чадвар олон улсын түвшинд байгааг харуулсан явдал болж байна.

Б.Од
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.