Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа өгнө гэв
УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа.

УИХ-ын дарга М.Энхболд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг  аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг та мэдэж байгаа. Зээл авсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, зээл авч чадаагүй жирийн иргэд бичиг захидал хүртэл олноор ирүүлж байна.

Миний хувьд үүнийг шударга шаардлага гэж үзэж байгаа. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын дарга Таны нэр холбогдсон. Тиймээс Та хариуцлага хүлээх ёстой. Би Таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна гэсэн юм.

Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, иргэд олон түмний болон Таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно гэв.   


Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ     
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-11-18 14:33:13
    Ooroo ogtsrooch
    150.129.141.82
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2018-11-15 04:11:42
    Энэ Энхболд гэж ямарч их албан тушаалтай зууралдах дуртай хүн бэ? Ж.Энхбаяр шиг шалгуулъя гээд хэлчих зүрх зориггүй хүн юм. Энхбаяр нь жудагтай юм бна шүү...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-15 03:43:11
    САЙХАН ЗҮЗИГ үзчихлээ.
    66.181.188.31
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-15 02:52:03
    Энэ бол зүгээр л жүжиг,,,Миеэ өөрөө явж байж л энэ Нам, улс төр, УИХ цэвэршинэ, Зсгийн газар ажлаа хийх боломж гарч ирнэ, Шударга ёсыг ярих боломжтой болно
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-11-14 14:38:01
    Ter ulsiin eronhii prokuroriin orlogchiin ajliig bas oguuleechee
    202.126.89.244
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-11-14 13:39:44
    замаараа явах ёстой бол 461 гэдэг рүүгээ явах ёстой хүнсэн дээ.
    66.181.179.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Шоу!!! 2018-11-14 13:37:44
    Энэ 2 урьдчилан тохирчихоод дараа нь ТВ-ээр жүжиг тавьж, Миеэ лут зарчимч дарга болж харагдах сценарь зохиожээ!!!
    64.119.20.211
    Мэдэгдсэн Хариулах