Хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчид тогтмол цалинтай болно гэв

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ө.Шижир нар өнөөдөр үндэсний шигшээ багийнхантай уулзаж, ирэх оноос бүх тоглогчдыг тогтмол цалинтай болгоно гэдгийг дуулгалаа.

Шигшээ багийн тоглогчид сард 800,000 мянган төгрөгийн цалинг жилийн турш авч, нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж байхаас гадна тэмцээн уралдаанд амжилттай оролцвол нэмэгдэл урамшуулал авч байхыг нэмж онцлов.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Хэдийгээр хоёр тоглолтод хожигдсон ч агуулгаар муу байсангүй. Бид энэ эрчээрээ улам хичээж 2019 онд болох ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнийг давах хэрэгтэй. Түүний тулд МХБХ боломжтой бүхнээр тусална.” гэж хэлээд Хонг Конгтой хийх тоглолтод нь амжилт хүслээ.

Мөн энэ тэмцээний үр дүнгээс үл хамааран шигшээ багт 25 сая төгрөгийн урамшуулал олгох юм. Гадаад дотоодын туршлагатай дасгалжуулагчдыг шигшээ багт ажлуулж, хилийн чанадад бэлтгэл сургуулилалт, тоглолт хийх боломжоор нь хангаж, тогтмол цалинжуулахад манай шигшээ багийнханы чадвар, амжилт өсөх нь дамжиггүй биз ээ.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-24 17:47:00
    манай хөл бөмбөгийн холбооны нэг том дутагдал байна .нэг л бага наснаас нь системтэй сургасан юм шиг шаардлага тавих юм.наадуул чинь гудамжны хөл бөмбөгийн хүн
  • зочин 2018-11-24 13:44:38
    зөв,зөв бид шууд мэргэжлийн лигийн тамирчид шиг цалинжуулж чадахгүй жил бүр бодлогын, санхүүжилтийн,гэрээний өөрчлөлт хийгээд боловсронгуй болгоод бай
  • Зочин 2018-11-15 01:18:24
    Маш зөв. Тогтмол цалин хөлсгүй гэрийн эзэн, өрхийн тэргүүн яаж амжилт гаргах юм. Авдаг цалин нь баталгаатай болж, жинхэнэ мэргэжлийн тамирчид болох эхлэл нь
  • Иргэн 2018-11-14 11:46:10
    Хэнд хэрэгтээ юм. Тийм л юм бол бусад орнууд шиг хөгжлөө бас өрсөлдүүлээч. Бусад орнууд хөгжлөөрөө ч спортоорооч бүх зүйлээ өрсөлддөг болхоос биш
  • зочин 2018-11-14 10:20:16
    за яршигаа сайн тоглоод хожигдоод байвал цалинтай болно гэдэг ч мэдэхгуй юу л бол