Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг Хустайн даваанд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Э-гийн  “Приус 11” автомашинтай зорчиж явсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн харьяат 74 настай эрэгтэй А нь машинаас биеэ засах гэж буугаад сураггүй алга болжээ.
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагч, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид “Хустайн даваа”-аас урд зүгт 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Гэвч өчигдөр 12.17 цагт “Иргэн А нь Улаанбаатар хотын чиглэлд “Урьхан” зоогийн газар дээр эсэн мэнд явж байна, өөрөө надтай утсаар холбогдлоо” гэж төрсөн ах Д нь тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дд 2018-11-14 12:00:15
    приустэй баагий нь мартаад давхицан юм биш үү
  • иргэн 2018-11-14 10:26:07
    биеэ засах гэж яадаг юм сайхан малаа согтуу зенег евген их тевег удаж дээ зардлыг нь телуул
    • Гучтан 2018-11-14 12:11:38
      Мал бандиа чи хөгшрөөд баасаа цувуулахгүй байхыг чинь харнаа