С.Амарсайхан: Хотын даргыг огцруулах асуудлыг хуулийн хугацаанд шийднэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-д хүргүүлээд буй. С.Батболдыг "Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" үндэслэлээр огцруулах бичиг илгээгээд байгаа юм.

Энэ асуудалд НИТХ-ын дарга С.Амарсайханаас энэ талаар үүрэгт ажлаа 80 хувь биелүүлсэн засаг дарга яагаад огцрох ёстой гэдгийг асуулаа. Тэрбээр "Асуудлыг тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ. Ээлжит бус хуралдаанаа зарлана. 15 хоногийн дотор хурлаараа хэлэлцэж, хариу мэдэгдэх хуулийн заалттай. Хуулийн хугацаанд энэ асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрээ гаргаж, холбогдох байгууллагуудад хүргэнэ" гэсэн мэдээллийг өглөө.

Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг НИТХ хэлэлцэж дүгнэдэг. Мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэлийн явц 80 хувийн гүйцэтгэлтэй, хангалттай гэсэн үнэлгээг НИТХ-аас өгсөн. Харин Ерөнхий сайд хотын дарга С.Батболдын ажилд хангалтгүй гэсэн үнэлгээ өгөөд буй юм.



Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-14 06:52:33
    энэ асуудалд амарсайанаас энэ талаар асуулаа оллоогийн хэдэн тэнэг сэтгуулч хулан од пгоо сайхан унэхээр таарсан таар шуудайнууд юмаа мэдээ бичиж чадахгуй юм
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах