С.Амарсайхан: Хотын даргын ажлыг 80 хувьтай “ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэсэн

Хотын даргыг огцруулахтай холбоотой асуудлаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодруулга авлаа.

-МАН-ын УЗ-өөс хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг оруулж өгсөн. Хэзээ асуудлыг шийдвэрлэх вэ?

-Ерөнхий сайдаас албан бичиг ирүүлсэн. Энэ асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ. Хуульд 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байдаг. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хурлыг зарлана.

-Хотын даргын ажлыг хэдэн хувьтай, ямар байгаа гэж дүгнэж байгаа вэ?

-2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг бид жил жилээр баталж хэлэлцдэг. Үндсэн чиглэлийн явцыг өнгөрсөн сард хуралдаж дүгнэсэн. Биелэлт 80 хувийн гүйцэтгэлтэй хангалттай гэж дүгнэсэн. Гэхдээ дээд удирдах шатны байгууллага Ерөнхий сайдаас хангалтгүй гэж дүгнээд албан бичиг ирүүлсэн учраас бид хуулийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Яагаад хангалттай ажилласан хүнийг огцруулах гээд байгаа юм бэ?

-Тэрийг одоо хэлэлцэх боломжгүй. Засгийн газар үндсэн эрх үүргийнхээ хүрээнд асуудал оруулж ирж байгаа учир бид хуулийн хүрээнд хэлэлцэнэ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eerchileed sain yum bolohgyi ee!!!chag n 2018-11-14 17:57:24
    Mongolchyyd yadyy ychiraas daraagiin hyn ni heseg hyganzaand ajillah gej orj irne?teheer ajil neg l iimerhyy yabaad Mongoliin niigemiin bodlogod ch eerchilegd
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-14 10:07:18
    Түгжрэлийг санаатайгаар ихэсгэсэн хүнийг халах ч багадана
    122.201.21.24
    Мэдэгдсэн Хариулах
  • f 2018-11-14 08:16:19
    http://mongolianchannel.com/
    66.181.160.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-14 06:20:29
    Хотын дарга гомо учраас халагдаж байгаа биш үү.
    202.9.40.88
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-14 06:20:15
    Уул нь хангалттай ажилласан, ЕС хангалтгүй гэсэн учир чөлөөлнө.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-14 06:05:09
    хулан минь хуний хэлснийг зев бич нитх ын тэргуулэгчдийн биш хурлын ээлжит бус хурлыг зарлана гэж хэлсэн байлгуйдээ
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах