ЖДҮХС-аас олгосон бүх зээлийг шалгана
УИХ-ын гишүүд болон нөлөө бүхий хүмүүс ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл сүүлийн үед анхаарлын төвд байсаар байна.

Тэгвэл Авлигатай тэмцэх газраас ЖДҮХС-д өргөн хүрээтэй шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, тус санг анх байгуулан зээл олгож эхэлснээс өнөөг хүртэлх 10 гаруй жилийг хамарсан шалгалт хийхээр болсон аж.

Ингэснээр дээрх хугацаанд ЖДҮХС-гаас олгосон зээл бүрийг нэг бүрчлэн хянахын зэрэгцээ, зээлд хамрагдаж чадаагүй төслүүдийг ч мөн нягтлах юм байна. 

Түүнчлэн эл асуудалтай холбоотойгоор дээрх зээлд хамрагдахаар төсөл бичсэн ЖДҮ эрхлэгчдээс авлига нэхэхэд нь зөвшөөрөөгүй аж ахуйн нэгж, иргэнээс мэдүүлэг авч эхэлсэн байна. 

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-17 05:11:05
    ЖДҮ тэндрийн лэргэд бага шүү. тэндрийн шалгаа
  • Орхон 2018-11-14 19:10:48
    Шалгах хэрэгтэй .
  •  2018-11-14 13:19:28
    бөгсний ажилч бас шалгагдана даа. Би зээл аваагүй.
  • Amar 2018-11-14 07:11:08
    OK OK
  • зочин 2018-11-14 06:55:01
    Шалгалтыг үр дүнтэй явуулж ард иргэддээ мэдэгдэх хэрэгтэй. Энэ асуудал замхрах ёсгүй.Төр хариуцлагаа харуулах цаг болжээ
  • Irgen 2018-11-14 05:15:34
    Baliar yumnuudig shalgaad zeeliig ni yaraltai ergen toluuleh heregtei sh de.
  • zochin  2018-11-14 05:02:12
    buh sanguudin suulin 5 jilig shalgaj ard tumend tailagnah tsag boljee
  • Зочин 2018-11-14 04:38:13
    zob ajil boljee. yr dyn ni l chukhal daa
  • АТГ-Н ЗӨВ 2018-11-14 04:14:53
    АНХ 2009 ОНД ЖДҮСАН БАЙГУУЛАГДСАН ЦАГААСАА ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТӨРИЙН МӨНГӨ УГААДАГ, УЛСТӨРЧИД, АЛБАН ТУШААЛТНУУДЫН БАЯЖДАГ ГАЗАР БОЛСОН.
  • ЗОчин 2018-11-14 04:08:21
    10 жилийн баримт шалгаж биеэ зовоогоод яах вэ? Сүүлийн 5 жилийн баримт шалгавал болоо юм биш үү?
  • иргэн 2018-11-14 03:55:59
    арван жилээс мен ч их юм гарна даа тэр болгоныг илруулэхэд нэн хэцуудээ яг нарийндаа монголчууд чинь бугдээрээ л ах дуу болчих гээд бна даа