Машинтайгаа шатсан жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
Өмнөговь аймгийн Ханбогд сум Гашуунсухайтаас нүүрс тээвэрлэж явсан жолоочийн машин энэ сарын 9-ний өдөр шатаж, жолооч Д нь 97 хувь буюу дөрөвдүгээр зэрэглэлийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн ирж эмчлүүлж байсан. Гэсэн ч тэрээр түлэнхий шархаа даалгүй өчигдөр орой нас баржээ.

Болсон явдлыг тодруулбал, жолооч Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09:50 цагт уурхайгаас тендерээр нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” компанийн автомашиныг жолоодон гарсан бөгөөд маргааш нь түүний жолоодож явсан машин шатаж, гэмтсэн байна.

Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба галын анхан шатны дүгнэлтээр автомашины сэнснээс анх гал гарсан гэж үзэж байгаа аж.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс, “Омог цагаан шонхор” компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани гэх ба техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс уг  осол үүдсэн гэдгийг хэлж байна. Талийгаач нь, бага насны гурван хүүхэдтэй байсан ба ГССҮТ-д хүргэгдэн ирж өдөрт хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаад ийнхүү нас барсан байна.

Ар гэрээ тэжээхийн тулд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүй Хятадын компанийн машин жолоодож яваад ийнхүү эндэв. Талийгаачийн ар гэрт туслах хандивын аяныг эхлүүлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-14 13:13:32
    Монголын их эмгэнэл шүү дээ. Хөөрхий.
    66.181.179.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Гангантөгс 2018-11-14 10:49:07
    Монголын төр ард иргэдээ дэндүү зөнд нь хаяж ,ажил амьдралыг нь зохицуулж чадахгүй байсаар Монголчууд ингэж үхэж үрэгдэж, гадаадад дүрвэж,эрхтэн дарга нарын боо...
    66.181.160.127
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-14 08:46:35
    ядуугийн зовлон шүүдээ. ум мани бадми хум
    66.181.183.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-11-14 03:58:53
    Ум сайн амгалан болтугай
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах