Гомдогсдын цуваа
Улс төрд гомдогсдын цуваа үргэлжилсээр байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийн даргын суудлаасаа “гомдолтой” буув. Тэр гомдлоо тайлах аргаа  ч олж. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулах. Өчигдрөөс эхлэн Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулан Төрийн ордонд гишүүдийн өрөөгөөр орж гарах болжээ. Үүнийг сонссон О.Баасанхүү, АН-ын бүлгийн Б.Пүрэвдорж нарын гишүүд гарын үсэг зурахаар Д.Хаянхярвааг хайж гүйсэн тухай онигоо аятай мэдээллүүд хөвөрсөөр байна. Бүлгийн даргын суудлаасаа буусан Д.Хаянхярваа дарга гомдлоо тайлах акц хэрхэн үргэлжлэх нь сонин байна.

Төрийн ордонд өрнөсөн дээрх үйл явцтай зэрэгцэн хэдэн жилийн өмнө улс төрийн олимп буюу АСЕМ зохион байгуулагчид Үндэсний аудитын газарт хаяглан гомдлоо илгээв. Тэд Үндэсний аудитын газрынхны дүгнэлтэд “гомдсон” гэнэ. 

Тодруулбал, Үндэсний аудитын газраас АСЕМ-ын уулзалтын үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотойгоор 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн билээ. Энэ асуудалтай холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл “Монголд болсон АСЕМ-ийн үйл ажиллагааг гутаах зохион байгуулалттай ажлыг хийж байгаа тэр хүмүүстээ өршөөлгүй хандана. АСЕМ-ийг зохион байгуулсан нь Монголын хувьд нэр төрийн хэрэг. Би 30 жил гүтгүүлж ирсэн. Харин АСЕМ дээр бол тэвчихгүй. Энэ бол Монголын нэр төрийн асуудал. 1990 оны ардчилсан хувьсгал ялж дийлсний баяр байсан. Үүнийг ингэж гутаалгахгүй. Гутаах гэж оролдсон Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүстэй хатуу нэхэлтэй, өршөөлгүй байх болно” хэмээн мэдэгдэв. 

Ийнхүү шалгалт хийж, дүгнэлт гаргасан төрийн албан хаагчид шүүхийн танхимд дуудагдах дээрээ туллаа. Гэхдээ Үндэсний аудитын газрынхан өөрсдийн дүгнэлтээ хэрхэн гаргах нь сонин байна.

Хариуцлага нэхэж шаардлага тавьсан нэгэндээ гоморхох хариугаа авахаар улайран зүтгэх, шалгалт хийж, дүгнэлт гаргасан төрийн албан хаагчдыг шүүхэд дуудах...

Тэдний гомдол үнэхээр нэхэл хатуутай юм.  


П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-15 02:29:58
    Хаянхярваа гэдэг чинь ёстой новшын хог байсан байна ш дээ, Дахин улс төрд ойртуулмааргүй хүн байна. Энэ хүнд улс орон, эдийн засаг сонин биш,,албан тушаал
  •  2018-11-14 13:22:00
    АСЕМаас юм тоншсон хэрээнүүд л гуаглаад байна даа. уг нь хууль ёсороо шилэн дансандаа байрлуулж тайлангаа шууд өгөх ёстой
  • зочин 2018-11-14 11:52:54
    хүрэл сүх ганцаараа огцрох хэрэгтэй бусад нь мөрөөрөө л байгаа шүү дээ их хурал л лав засг ийн газрын ажилд саад хийдгүй
  • хотын иргэн 2018-11-14 08:17:28
    Батүүл их тэнэгтэж байна аа, АСЕМ-ийн ач холбогдолыг хэн ч шүүмжлээгүй, түүгээр дамжуулж мөнгө хулгайлсан хүмүүсийн асуудлыг ярихад юунд нь эгдүүцээд байгаа юм ...
  • Хэн хэдийг идсэн юм бэ? 2018-11-14 08:13:15
    АСЕМ-ийг шалгасан гэх Аудитын газар нь АСЕМ зохион байгуулахад оролцсон хүмүүсийн нэрийг жагсаагаад дээр нь нэг том тоо тавьчихсан л бна шдээ?
    • ? 2018-11-14 08:14:37
      Яг хэн нь хэдийг яаж идсэнийг ялгаж салгаж тогтоохгүй бол хавтгайруулж болохгүй шүү дээ!! Тэгэж яривал жолооч ч "идсэн" болж магадгүй!?
  • зочин 2018-11-14 07:07:43
    60 тэрбумынханыг Хүүк хяргаж эхэллээ, Энэ бол ард түмний хүсэл шүү, Ерөнхий сайдаа дэмжиж байна аа, Одоо Эдийн засгийн өсөлтийг иргэдийн гар дээр авчраарай
  • МОН 2018-11-14 04:26:52
    МОНГОЛЧУУД БИД БҮГДЭЭРЭЭ НЭГ Л БИШ БАЙНАДАА.
  • зочин 2018-11-14 04:05:30
    Малгайгаа нэг мартсан сая АСЕМ-аар улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээ бас мартсан гээд энэ нөхөр ингэж л яриад байгаа юм даа..
  • Уучил өршөө хайрла 2018-11-14 04:02:19
    хэт хувий бодсон шийдвэрийг ард түмэн хараад л суугаад байгаа Зүгээр чаддаг зүйлээ хий
  • хуульч 2018-11-14 03:16:08
    БАТ -ҮҮЛ баатар төрийн аудитор,"" ХҮРЭЛБААТАР тэргүүтэй хүмүүстэй хатуу нэхэл өршөөлгүй байх болно "" гэж айлгав АНХ АРДЧИЛСАН ХОВДОД эхэлснийг мэдэх боло...
  • зочин 2018-11-14 02:31:23
    ард түмэн минь дээр байгаа ажилгүй боловсролгүй нөхдийг дууриаж хийхээд яахав амгалан тайван байж ажилаа хиййж хоногийн хоолоо олвол яасан юм бэ
  • Amar 2018-11-14 02:17:50
    За ашгүй дээ.Дамбийжаагийн Тоодгор гэдэг шиг Миеэгийн хоёрын хоёр Тоодгор зайллаа.
  • новш 2018-11-14 02:15:57
    засаг огцорвол таарна хамаг булхайн үүр уурхай
  • зочин 2018-11-14 02:08:14
    асем гутгэлэг байж харин зоригийн гэрт мартсан ээжийн гэх дугуй хар малгай одоо цагаан саарал енгетэй болсон нь гутгэлэг биш байлгуй дээ хун алсан хун баатар б...
  • Бат 2018-11-14 02:01:16
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо