ГССҮТ мэс заслын шинэ арга нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан “Эгэм далны холбоосны урагдал, гэмтлийг зангуут түгжээ ашиглан сэргээх” мэс заслын аргыг нэвтрүүлжээ.

Өмнө нь энэхүү гэмтлийн мэс засал эмчилгээг уламжлалт ил аргаар дэгээ хэлбэрийн ялтасаар эгэм далны холбоосыг сэргээж байсан аж. Гэвч мэс заслын дараа мөрний өвдөлт, мөрний хөдөлгөөний хязгаарлалт, дэгээ ялтас мултрах, шархны үрэвсэл зэрэг санал гомдол ирдэг байна. Харин нэг удаагийн зангуут түгжээ товчтой материалыг ашиглан эгэм далны холбоосыг хагас ил аргаар сэргээх мэс засал нь эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг аж.

Үүнд:

  • Мэс заслын дараах өвдөлт бага
  • Үений хөдөлгөөний үйл ажиллагаа эрт сэргэнэ
  • Зөөлөн эдэд хөнөөл багатай
  • Мэс заслын дараах сорви бага үүсдэг
  • Үйлчлүүлэгчийн эмчилгээний дараа сэтгэл ханамж өндөр
  • Мэс засал эмчилгээний дараа хүндрэл бага
  • Мэс заслын шарх анхдагчаар 7-10 хоногт бүрэн эдгэрнэ
  • Үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар эрт сэргэж байна.
  • Ор хоног (2-4) болж буурсан

Хагалгаа хийсэн баг бүрэлдэхүүн:

  1. Гар сарвуу бичил мэс заслын тасаг, ахлах зэргийн эмч Л.Нанжид
  2. Эрчимт эмчилгээ, мэдээгүүжүүлгийн тасаг, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэн-Өлзий
  3. Яс Үений Гэмтлийн 2-р тасгийн их эмч С.Батсүх
  4. Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч Б.Жавзандулам
  5. Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч М.Амгаланпүрэв
  6. Мэдээгүүжүүлгийн тасгийн сувилагч П.Хулан
Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.