Автомашинтай жагсагчид өнөөдрөөс жагсаалаа зогсоож байгаагаа мэдэгдэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх машинтай жагсаал зохион байгуулж байгаа иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан иргэд автомашинтай жагсаал зохион байгуулж байгаа юм. Тэд  шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн нэгжүүд төр, засагт шахалт үзүүлж мөнгө авдаг, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг зэргийг уулзалтын үеэр хөндлөө.

Үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд хүнд тусч байгаа гэдэгтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх  санал нэг байгаагаа илэрхийлэв. Шатахууны үнийг Засгийн газар хатуу тогтоож барих боломжгүй, харин Онцгой албан татварыг тэглэх зэргээр тодорхой зохицуулалт хийж байгааг хэлэв. Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрээ аль болох богино хугацаанд ашиглалтад оруулж хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах нь хамгийн чухал гэж гэдгээ хэллээ.

Шатахуун түгээх газрууд дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг зэргийг тухай бүр нь шалгаж, хариуцлага тооцдог байхыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болголоо. “Төрийн хяналтын байгууллагаас гадна иргэдийн хяналт  чухал. Иймээс шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллая” гэлээ.

Сүүлийн хэд хоног Төрийн ордон тойрч эсэргүүцлээ илэрхийлсэн автомашинтай жагсагчид өнөөдрөөс жагсаалаа зогсоож байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор мэдэгдлээ. Мөн иргэд шатахууны болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гэхээсээ илүү нийгэмд шударга ёс үгүйлэгдэж байгаад бухимдаж байгааг уламжлав. Шударга ёс тогтоохын төлөө зүтгэж байгаа Ерөнхий сайдыг автомашинтай жагсаалд оролцсон иргэдийн ард байгаа 20 гаруй мянган хүн дэмжинэ гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2018-11-14 08:30:22
    Анхнаасаа л энэ жагсагчид АН-ын захиалгаар ажилласан гэдэг нь тодорхой байсан.Ингэж улс төржсөн жагсаал үр дүнд хүрэхгүй л дээ.Зохион байгуулагчдыг нь хараарай,...
  • ard 2018-11-14 08:02:59
    daldagnasan umnuud hediig hurelsuhees absiin bol
  • Irgen 2018-11-14 04:33:48
    une buuh bolomjgui UIH gushuudiin hariutslaga nehehgui dee
  • Zochin 2018-11-14 04:31:12
    Ene dalgag nar bolio uulzad yahiin Une buuhgui shuu dee! HARIN idsen uusan humuustee hariutslaga Nehej bgaa bol yahav gesen ! Khurelsukh gj neg Ardiin jujigchi...
  • сонгогч 2018-11-13 22:45:14
    Сонгууль дөхөхөөр жагсаал шантажаар хэдэн төгрөг олох санаатай далдагануурууд. Шатахууны үнийг бид зохицуулах боломжгүй гэдгийг хэн ч ойлгоно
  • зочин 2018-11-13 14:35:27
    Яасан бэ, бензины үнэ буухаар болчихсон уу, эсвэл уулзалтын дараа жагсагчид улс төрч болчихсон уу
  •  2018-11-13 14:07:23
    76 ба далдганагч нарын толгой бөндгөс гэх цаг айсуй. тун удахгүй 1 жил гаруй л байх.
  • Топор  2018-11-13 13:33:49
    Энэ жүжиг байжээ. Бидни йамьдрал бензин шатахуунаас хамааралтай байгаа нь үнэн шүү дээ.
  • хөөх 2018-11-13 12:49:57
    худлаа жүжиг байжээ чааваас худалдагдсан гарууд байна
  • Songogchs 2018-11-13 11:49:15
    Ene hedi.g hem temtsej jags gesen yum.Marzan jujig bna za.Nuguu uuri.gu chagandag shig yum bolj bha shiv de.
  • Зөв 2018-11-13 11:19:44
    Тэмцээд хэрэггүй бид мэдэхгүй орос мэднэ
  • Зочин 2018-11-13 10:19:52
    Үнэн тэнэг харагдаж байнаа. Одоо больчих тэгэх үү. Та нарыг ийм амархан бууж өгч байгаа юм уу.Чадахгүйн бол үхсэнээ хийж жагсаал хийсэн юм.