Ш.Даваадорж дэлхийн цомоос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Монголын өвлийн усанд сэлэлтийн тамирчин, спортын мастер Ш.Даваадорж энэ сарын 3-4-ний өдрүүдэд Латви улсын Рига хотод болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомоос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 35 жил усанд сэлэлтийн спортоор хичээллэж байгаа бөгөөд сүүлийн гурван жилд Дэлхийн цомын аваргын тэмцээн болон олон улсын тэмцээнүүдээс нийт 13 алт, 18 мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

Түүний хувьд олон улсын болон Мастерс, Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөн оролцож өвлийн усанд сэлэлтийн цор ганц тамирчин юм. Ш.Даваадорж Дэлхийн Өвлийн усанд сэлэлтийн холбооноос гарсан чансаа оноогоор 2016-2017 онд IV байр жагсаж байсан бол энэ жил дэлхийд VII эрэмбэлэгдэж байна. Тэрбээр олон улсын тэмцээнд явах зардал мөнгөө хувиасаа гарган дээрх амжилтуудыг үзүүлж дэлхий дахинд Монгол Улсын нэрийг дуурсгаж байна.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.