Биеийнх нь 97 хувь түлэгдсэн нүүрс тээврийн жолоочид эмчилгээний зардал хэрэгтэй байна
Гашуунсухайт боомтын чиглэлд нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” ХХК-ийн жолоочоор ажилладаг Д.Дашдоржийн жолоодож явсан машины бүхээгт энэ сарын 09-нд гал гарсны улмаас биеийнх нь 97 хувь түлэгджээ. Харин машины бүхээг нь бүхэлдээ шатсан байна.
 
Ослын шалтгааныг нүүрс тээвэрлэдэг машинуудад хэрэглэж буй зориулалтын бус агааржуулалт, халаагуурын сэнстэй холбоотой хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон иргэн Д.Дашдоржийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Улаанбаатар хотын харьяат иргэн Д-г нүүрс тээврийн машинаа жолоодож байх үед нь кабинд нь гал гарсан. Автомашины кабин 100 хувь шатсан. Ослоос амьд гарсан ч энэ хүн өнөөдөр ухаангүй байна. Үнэхээр харамсалтай байна. Энэ сарын 8-нд уурхайгаас нүүрс ачиж гарсан.

Гэтэл нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” компанийн зүгээс хүнээ аврахын тулд хамтарч ажиллана гэсэн боловч мөнгө гаргах боломжгүй байна гэсэн. Энэ компанийн нүүрс тээвэрлэх эрхийг зогсоож хохирлыг барагдуулахыг шаардаж байна. Осол гаргасан компани энэ ажилтны эмчилгээний бүх зардлыг гаргах хуультай. Монгол Улсын төр хүчгүй байна. Өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллага нэг ч мэдээлэл өгөөгүй байна. Монголын хуулийг мөрдөхгүй байгаа тул энэ компанид хариуцлага тооцож, энэ иргэнийг амьд мэнд байлгаж, эрүүл мэндийг нь нөхөн сэргээхэд Монголын төр анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Арьс нөхөхөд их хэмжээний мөнгө шаардлагатай байна” гэв.
 
Хохирогчийн эхнэр Г.Туул “Манайх ам бүл тавуулаа. 1-8 насны гурван хүүхэдтэй. Нөхөр маань гэр бүлээ тэжээдэг ганц хүн. Осол шөнийн 02:00 цаг орчимд гарсан. Одоогоор даралт хэлбэлзэлтэй, зүрх судасны үйл ажиллагаа хүнд, шокийн байдалтай байна. Осол гарснаас хойш “Омог цагаан шонхор” ХХК-тай уулзахаар хоёр удаа уулзалт товлосон. Эхний удаад 16:00 цагт уулзана гэчихээд шөнийн 23:00 цаг өнгөрч байхад ирсэн.
 
Дараагийн удаад эмчтэй нь уулзъя гэсэн. Тэгэхээр нь 11:00 цагт эмчийг нь хүлээлгэсэн байхад 16:00 цагт ирсэн. Иймэрхүү байдалтай бидэнтэй харьцаж байна. Мөн Хятадын талаас эмчилгээний мөнгийг гаргахгүй гэсэн байр суурьтай байна гэдгийг уламжилсан. Үнэхээр гомдолтой байна. Хамгийн чухал эмчилгээ нь донор арьс нөхөх эмчилгээ. Гэтэл Монголд байгаа нөөц нь маш хангалтгүй тул гаднаас захиалж авчрах шаардлагатай байна” гэсэн юм.

Тиймээс эмчилгээний зардалд хандив болохыг хүсч элэг нэгт монголчуудаасаа хандив тусламж гуйж байна. Хандивын данс: 5721594599 эхнэр Г.Туул. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-11-14 06:22:49
    Uhej baigaa ny ter zasgiin buruu bodlogo. Irgedee uheld hurgesen archaagui ter zasag dor hayaj 3 jiliin tsalintai tentseh nehen telber egeh heregtei
  • зочин 2018-11-13 09:48:41
    Даварцан хужаа нар вэ? Эмчилгээний зардлыг бүрэн хариуцна гэж гэрээндээ тусгасан юм бол тэрийгээ биелүүл. Зөвшөөрлийг нь цуцла. Монгол хүн үндэсний баялаг.