Монгол Улсад ЖДҮ эрхлэхэд санхүүжилтийн орчин хангалттай бус байна

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн дотоод болон гадаад орчин, санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон, мөн төрөөс баримталж буй бодлого, дэмжлэгийн хүртээмжийг тандсан 2018 оны цогц судалгааны тайланг  хүргэж байна.

Судалгааны үр дүнгийн тухай тоймловол,  ЖДҮ –ийн хөгжилд Засгийн газар, Олон улсын байгууллагууд, Санхүүгийн болон Төрийн бус байгууллагууд чухал үүрэгтэй бөгөөд санхүүжилт олгох, сургалт, зөвлөгөө өгөх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар дэмжлэг үзүүлдэг болохыг онцолсон байна. Харин цаашид нэн тэргүүнд төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчинг бүрдүүлэх, авилгалыг бууруулах зэрэг арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.

Харин бизнесийн орчинд ЖДҮ эрхлэгчдийн энэ онд өгсөн үнэлгээ өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Тодруулбал, ЖДҮ эрхлэхэд макро эдийн засгийн болон хууль эрх зүй, зах зээлийн орчин харьцангуй боломжийн нөлөөг үзүүлж байна гэж дүгнэжээ.

Гэсэн ч хөгжиж буй улсуудын нэгэн адил Монгол Улсад ЖДҮ эрхлэхэд санхүүжилтийн орчин хангалттай бус байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид санхүүжилтийн үндсэн нөхцөлүүд болох хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, шимтгэл, хураамж өндөр байгаа зэрэг нь бизнес эрхлэхэд муугаар нөлөөлж байна гэж үзжээ.

Тэгвэл дотоод үйл ажиллагаа талаас нь авч үзвэл, байгууллагын өрсөлдөх чадвар, тоног төхөөрөмжийн чанар болон ажиллах хүчний ур чадвар боломжийн сайн, бизнес эрхлэгчдийн талаас илүү хувийх нь борлуулалтын орлого өнгөрсөн нэг жилийн хугацаанд өсчээ. Харин ажиллах хүчний нийлүүлэлт харьцангуй тааруу байна. 

Монголбанкнаас Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй ЖДҮ эрхлэгчдийн түүвэр судалгааг 7 дахь жилдээ хийж байгаа бөгөөд 2018 оны судалгааны үр дүнгийн тайланг нэгтгээд байна.

Судалгааны дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sadf 2018-11-13 10:12:22
    er ni ter JDU hend ch hereggui balai yumaar yah ve
  • Бат 2018-11-13 08:42:49
    ЖДҮ хөгжүүлэх нь чи з/з-н нийгэмд хөл нийлүүлэх гарц чадахгүй бол өнгөрөө боддоо чи японд очиж ТОЕТОЙ өрсөлдөж машин хийхгүй харина манайд одоохондоо боломж бай...
  • zochin 2018-11-13 07:49:09
    ARGAGUY SHUU DEE , TURIIN TUSHEED NI KHULGAYLAAD BAYKHAAR