Б.Баттөмөр: Ипотекийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байгаа вэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсож байна.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Манай улс 2008 оноос хойш ипотекийн зээл олгож эхэлсэн. Түүнээс хойш нийтдээ 136 мянган айл энэхүү зээлд хамрагдаж орон сууцтай болжээ. Тодруулбал, 2008-2012 онд 42661, 2013-2016 онд 76 мянга, 2017 онд 10 мянган айл ипотекийн зээлд хамрагдсан бол энэ оны эхний арван сарын байдлаар 7300 айл орон сууцны зээлд хамрагдсан" гэлээ. 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Ипотекийн зээл олгоод 10 жил болсон байна. Энэ хугацаанд 75 мянган хүнд 4,2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ипотекийн зээл 8 хувь гэдэг харьцангүй өндөр. Ипотекийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байгаа вэ? Аливаа зүйлд гарц байх ёстой. Ипотекийн хоёр дахь гарцыг яагаад нээж болохгүй байгаа юм бэ? Ямар эрсдэл байна.

Ажлын хэсэг: Ипотекийн зээлийн хэрэгцээ өндөр байгаа учир зээлийн хүү бууруулж хүртээмжийг сайжруулахад анхаарна


П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-26 14:20:28
    газар зарж баяжсан мэлгэр сайн мэдэж байгаа. Газар зарна. Авсан барилга нь авсан газраа нэмж ард түмэнд зарна. Мэлгэр сайн ажлаа хийсэн
  • цэцэг 2018-11-14 02:57:02
    Ард түмэн чинь зээл өрөнд амьдарч залуу гэр бүлүүд амьдрах гэж ядарч туйлдаж байна
  •  2018-11-13 14:11:16
    хүүг ч бууруул, нэгж үнэлгээгээ ч бууруул. утаанд мөнгө хийсгэж байхаар орон сууцаа л боломжийн үнээрээ өгөөд бай. тэхэд л нарны туяа хаяарна.
  • irgen 2018-11-13 11:09:14
    buuruulah heregtei
  • Бат 2018-11-13 07:30:03
    Зээл бууруулах боломж бий энэ бол зөвхөн нэг тал нөгөө том тал нь м-2 үнэ бууруулах энэ талаар л ажилламаараа