“Шилдэг бүтээл-2018” наадмын зүүн бүсийн шилдгүүд тодорлоо
БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Орон нутгийн театруудын бүсчилсэн ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018 улсын YIII үзлэгт уралдааны Зүүн бүсийн шалгаруулалтыг энэ сарын 05-08-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгууллаа.  

Зүүн бүсийн уралдаанд Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар аймгийн  Хөгжимт Драмын театруудын 120 гаруй уран бүтээлчид оролцон хүч ухаанаа уралдууллаа. Уралдааны үеэр Дорноговь аймгийн Саран Хөхөө Театрт Монголын театрын музейгээс Э.Оюуны амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж уран бүтээлчид үзэгчиддээ толилуулсан юм.  Тэмцээнд:

- Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг 
- Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг 
- Дорнод аймгийн ХДТ – Э.Оюун “Хайр” жүжиг 
- Өмнөговь аймгийн ХДТ – Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” жүжиг 
- Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр - Софокл “Эдип” жүжгүүдээр тус тус оролцов.

  

Уралдааны шагналтнуудаар: 
Шилдэг найруулагч:
- Тэргүүн байр - Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг найруулагч Н.Пүрэвдорж 
- Дэд байр, Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг найруулагч С.Ариунбямба
Шилдэг тайзны зураач: 
- Тэргүүн байр Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг зураач Ю.Дамдин 
- Дэд байр - Өмнөговь аймгийн ХДТ – Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” жүжиг зураач Я.Санжаасүрэн
Шилдэг хөгжмийн зохиолч: 
- Тэргүүн байр - Дорнод аймгийн ХДТ – Э.Оюун “Хайр” жүжиг Ө.Ариунбаатар 
- Дэд байр - Өмнөговь аймгийн ХДТ – Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” жүжиг Д.Балганцэрэн 
Шилдэг эрэгтэй гол дүр: 
- Тэргүүн байр - Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Эдмонд –ийн дүрээр жүжигчин Б.Даваахүү 
- Дэд байр - Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг Сарафановын дүрээр жүжигчин н.Бямбасүрэн 
Шилдэг эмэгтэй гол дүр: 
- Тэргүүн байр - Дорнод аймгийн ХДТ – Э.Оюун “Хайр” жүжиг Урнаагийн дүрээр жүжигчин Т.Халиунсор  
- Дэд байр - Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Генерилья–ийн дүрээр жүжигчин Ч.Одондэмбэрэл 
Шилдэг эрэгтэй туслах дүр: 
- Тэргүүн байр - Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Салбадай–ийн дүрээр жүжигчин А.Баярсайхан
- Дэд байр Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр - Софокл “Эдип” жүжгийн Хоньчины дүрээр жүжигчин Б.Сандагсүрэн 
Шилдэг эмэгтэй туслах дүр: 
- Тэргүүн байр -шалгараагүй -
- Дэд байр - Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Регана–ийн дүрээр жүжигчин Э.Золзаяа тус тус шалгарч Уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛ - ГРАН ПРИ шагналыг Дорноговь аймгийн САРАН ХӨХӨӨ театр У.Шекспир “Лир ван” жүжгээр хүртлээ. Мөн ХДТ-уудын тоглолтын дараа Зохион байгуулах хороо болон шүүгчид уран бүтээлчидтэй уулзалт ярилцлага өрнүүлж, мэргэжлийн сургалт зохион байгуулсан нь орон нутгийн уран бүтээлчдийн талархалыг хүлээсэн арга хэмжээ боллоо. Орон нутгийн театруудын бүсчилсэн Шилдэг бүтээл-2018 үзлэгт уралдаан маань 3 бүсэд нийт 17 аймгийн 300 шахам уран бүтээлчид оролцлоо.



Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.