АТГ: Сум хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгожээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн төв болон тус аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдад ажиллалаа. Ажлын хэсэг тус аймагт ажиллах явцдаа хэд хэдэн зөрчил, дутагдал илрүүлж заримыг газар дээр нь шийдвэрлүүлэв.

Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Цэцэгсүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргахдаа хуульд заасан тайлбарыг дээд шатны байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй, мөн сумын 5 дугаар багийн дарга Ж.Бадрал, Дэрэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Ганбаатар, Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбаатар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга С.Наранчимэг нар нь хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан байв.

Баянжаргалан сумын ИТХ-ын тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь тухайн жилийн борлуулсан бүтээгдэхүүний хэмжээгээр экспортод гаргасан болон дотоодод борлуулсан тн/жин тутамд ашигт малтмал тус бүрээр сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тогтоосон байв. Тухайлбал, экспортод гаргасан тн/жин тутамд нүүрс 50, төмөр 100, бусад 1500, дотоодод борлуулсан тн/жин тутамд 80-аас дээш агуулгатай жонш 8000 төгрөг, 80-аас доош агуулгатай жонш 3000 төгрөг, баяжуулах /шороо/ 500 төгрөг гэх мэтээр тогтоожээ. Энэ нь сумын ИТХ-д хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн явдал юм.

Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан "Түүхт Баянжаргалан" ТББ-ын дансанд хандив төвлөрүүлсэн байх бөгөөд  хандивын хөрөнгийг тус ТББ-ын нэрээр сумын Засаг дарга Г.Туяа захиран зарцуулдаг. Тус сангийн дансанд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 70 гаруй сая төгрөг төвлөрч, зарцуулагдсан байна.

2014 онд иргэд, олон нийтийн хандивын хөрөнгөөр бүтээн байгуулсан "SSS комплекс" барилгыг орон нутгийн өмчид бүртгэж аваагүй атлаа уг объектын халаалт, тайз, тоног төхөөрөмж зэрэгт нийт 90 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлжээ. Ажлын хэсэг тус аймагт ажиллах явцад  549.4 сая төгрөгийн барилгыг сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлэх арга хэмжээ авав.

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэх, шагнал урамшуулал, тэмцээн уралдаан, мэндчилгээ дэвшүүлэх зэрэгт 2017 онд 196.4 сая, 2018 онд 114.8 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэл 29.7 сая төгрөг байгаа нь Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан журмыг зөрчиж байна.

Хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад аймгийн Засаг даргын 2014 оны а/316 дугаар захирамжаар "Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийх, бэлэг дурсгалын зүйл гардуулах, хөрөнгө зарцуулах журам", Засаг даргын 2018 оны а/118 дугаар захирамжаар  "Техник хяналтын зардлыг захиран зарцуулах журам"-ыг тус тус баталсан байна.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал О.Түмэнбаатар нь төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 2 удаа орсон боловч тэнцээгүй, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байхад нь албан тушаалд томилсон болохыг 2017 онд тус аймагт ажилласан ажлын хэсэг тогтоож тухайн зөрчлийг арилгах талаар зөвлөмжийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл уг албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлаагүй, О.Түмэнбаатар нь албан үүргийг гүйцэтгэж байна.

Түүнчлэн аймгийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын байгууллага цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч 4 албан тушаалтан сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй боловч дээрх албан тушаалдаа ажиллаж байна.  Үүнд:

1. Адаацаг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Э.Батцэцэг

2. Луус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр С.Сугирсүрэн

3. Гурвансайхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Болормаа

4. Сайнцагаан 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Энхмаа \2014 оноос хойш ажиллаж байгаа\  тус тус ажиллаж байна.

Тус аймгийн хувьд анхаарал татсан асуудлын нэг нь Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэгдсэн бодлогын хүрээнд төлөвлөдөггүй, зарим төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулдаггүй, орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, иргэдийн нийтийн хурлаар эрэмбэлэгдээгүй хөрөнгө оруулалтыг батлан хэрэгжүүлсэн, хамгийн өндөр санал ирүүлсэн оролцогчийг сонгон гэрээ байгуулсан, үнэлгээний хороонд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй албан тушаалтан ажиллуулсан, нэр бүхий 1 компанид давуу байдал олгож хэдэн хэдэн тендерт шалгаруулсан, гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй байхад санхүүжилтийг бүрэн олгосон зэрэг асуудлууд цөөнгүй байсан ба холбогдох шалгалтыг хийж байна.

Мөн Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э, Санхүүгийн албаны дарга А нар сонгон шалгаруулалт зарлалгүй албан тушаалын давуу байдлаа ашиглан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд нийт 32 сая төгрөгийн зээлийг олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гишүүн 2018-11-16 11:44:31
    одоо зүгээр л ажлаас нь бүр мөсөн халаа. Одоо хангалттай.
  • zochin 2018-11-16 08:16:26
    aibgiin tamgiin darga gj dawarchihsan awgai bnaa nuhurtuu tender uguud l bj bdag teriig shalgah heregtei
  • zochin 2018-11-16 07:17:09
    ажлаас нь халаад шүүхдээд буцаад л ордог биздээ одоо бүр ажлаас нь халсан тоодой дарга өөрөө цалин 10 саяын өрөнд ороод байгаа юм биш үү
  • Gishvvn 2018-11-16 02:55:46
    Hvmvvse bitgii manai namin darga narig muulad bai idj uudgig ni medser baij ta nar songoo biz de odoo 2 jil taiwan ajlluul naduul chn ih yum hiine gesn shvv
    66.181.160.36
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-15 16:21:39
    idej uuj tsadaagui l ym bh da odoo bas jonshni heruul hiiged l bhiin ichdeg boloosoi ichih bulchirhaigui bloltoi
    • zochin  2018-11-16 07:22:20
      jonshiig ni bas shalguulahaar yum bishvv irgediin hurliin darga ni huuhduuddee ugchihuud irgeddee uguhgui bgaa gsen shdee tiim irgediin hurliin darga bj bolohu ...
  • иргэн 2018-11-15 12:47:47
    ажлаас нь халах ч багадах байлгүй. эрх мэдэлтэй хүмүүс дээгүүр доогуур гүйж байгаад мултраад дахиад л бид нар чадаж байна гэсэн шиг явцгаахвий дээ.
  • Zochin 2018-11-15 12:06:55
    Nugel nudeeree garah odor ireh bailgui dee.enhtuya alimaa 2oo
  • zochin 2018-11-15 12:00:03
    arai ch dee ajilaas ni hal neg l ih zan zasaanuud
  • зочин 2018-11-15 11:02:09
    Гс ны 2 ийг шууд халаач сайн шалгаарай
    • zochin 2018-11-17 04:06:55
      bitgii dongos . chi medeej bugs uhagchiin hamaaral buhii hun biz. barimtgui bjiij hun gujirdeh huulitai shuu baas mini
  • zochin 2018-11-15 10:56:52
    пөөх мань 2 сайхан цадаж дээ хохинээ
    • зочин 2018-11-15 12:13:58
      цадах болоогүй ээ сайн шалгаж уул уурхайг нь дэлгэхгүй бол ингээд болдог юм чинь гээд дахиад л даврах хүмүүс шүү. Даанч ах дүүгээрээ нийлээд их байдаг юмаа.
  • zochin 2018-11-15 10:17:31
    zahirgaand irsen zeel tuslamj buh ymnaas tamgiin dargiin ah duu nar l awsan bdag ni nuuts bishu de humuuse tiim biz de
  • Зочин 2018-11-15 08:22:51
    Өөрсдөө авчихаад юу гэж хамаатан гэж худлаа бичээд байгаа юм бэ арай л байна даа
  • зочин 2018-11-15 05:47:33
    гурвансайханы 2 г шууд халаа идэж ууж ханадаггүй новшнууд.засаг дарга нь манай хамаатан шалгахгүй орхиооч гэж гуйсан гэсэн билэг тэмдэг болсон ширээний ард суус...
    202.179.3.158
    Мэдэгдсэн Хариулах
    • zovhin 2018-11-15 07:43:24
      hamaatan humuus ni zeel avch blohgui ymuu. tegwel sumand zeel olgoh hereggui ym bishuu. bugd l hamaatan sadan turul bdag sh dee. sum hot 2 uur shuu dee...... ...
      • Зочин 2018-11-15 08:25:34
        Аль болох олон хүн авах зээлийг өөрийн төрөл саданаараа авчаад олон юм ярих хэрэггүй л баймаарсан. Нүгэл нүдээрээ гэж энэ дээ.
  • зочин 2018-11-15 05:45:41
    арай ч дээ
    202.179.3.158
    Мэдэгдсэн Хариулах
  • ergelzee  2018-11-13 08:02:26
    yoo jaraahaig huutsuldohoo bolihgui yum bh da.
  • зочин 2018-11-13 06:50:32
    мянга хурэхгуй хунтэй суманд ээж аав эхнэр нехер ур хуухэд л биш бол бусад нь дуурчээ хамаатан садан гэвэл сумаараа ах дуу нар байгаа даа
  • irgen 2018-11-13 06:31:20
    bitgii molekul yarij busdin anhaarlig sarniulah geed bai.Ter UIH terbumaar ni iddeg humuusteigee huutsuld! buusund hutga geed tsaaduul chin tavlaj suugaa biz
  • Бат 2018-11-13 06:20:00
    Хөдөө суманд хамаарал ярих хэцүү төрсөн ах дүү эхнэр нөхөр л биш бол бүү туйлшир
    • Bi mongol hvn 2018-11-14 01:41:10
      Jaraahai bish sumandaa naaduul chin jinhene akuluud yum bishvv odoo domoghon shalgaad halag heregtei ter deegvvr neriign bvten bicheed dor 2 baagiig yagad
  • зочин 2018-11-13 06:17:19
    Жараахайтай хөөцөлдөхөөр тултай иь зууралдалдаа АТГ
  • bbb 2018-11-13 06:13:50
    Бүх аймаг сумдаас хамаарал бүхий этгээддээ зээл өгөөгүй ганц сумыг чаддаг юм бол олоод ир. Үзээд өгье гэсэн ч байхгүй л болов уу
  • зочин 2018-11-13 06:11:50
    юу ч шалгаагүй юм, гурилдсан байна
  • zochin 2018-11-13 05:31:09
    хөдөө сумын төвийн хүмүүс чинь бүгдээрээ хамаатан болчихдог биз дээ