Чөлөөт сэтгэлгэлгээ, дотоод мэдрэмж “Сity swing”

Улсын Филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг энэ сарын 23-нд “Улсын Филармонийн концертын танхим”-д  “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тус тоглолтод Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн тоглож үзэгч сонсогчдодоо хүргэдгээрээ онцлогтой юм.

Тоглолтын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд удирдаач, СТА С.Саруул-Од, Улсын Филармонийн гоцлол дуучин, СТА Н.Наранбаатар /Наагий/, СТА Ц.Хулан, СТА Л.Насанбуян, “Баян Монгол” биг бэнд ажиллаж байна.

Тоглолтын тасалбар Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/1509/-р худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800 дугаарт захиалан үнэгүй хүргүүлж болох юм.

Тухайн хөгжимчин тэрхүү цаг мөчид чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжээ дахин давтагдашгүйгээр илэрхийлдэг нь үзэгч, сонсогчдодоо жазз хөгжмийн сайхныг мэдрүүлж энх тайван, аз жаргалыг хамаргүй бэлэглэдэг билээ.

Тэдний уран бүтээлийг сонсож зөгийн балыг чихэндээ харамгүй урсгаарай.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.