Гишүүдээ Цэцээр ташуурдуулахаасаа өмнө сайн дураараа суудлаасаа буувал яаж байна

Төрийн ордонд “гал асаж” байна. Ард түмэн ч бухимдаж байна. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй төрийн албан хаагч. Гэвч тэд үүргээ умартан хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавьж ЖДҮХ сангаас хэдэн зуун сая төгрөгийн зээл авсан үйл явц олны нийгмийн бухимдлыг дээд цэгт хүргэлээ. Хуулиар олгосон хэм хэмжээгээ зөрчиж төсвийн мөнгийг өөрт болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гүүр болгосон эрхэм гишүүдийн уртаас урт цуваа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ЖДҮХ сангаас зээл авсан ил болсон арав гаруй гишүүн бий. Харин сөрөг хүчний зүгээс 50 гаруй гишүүд нь энэ зээлд хамрагдсан гэдгийг мэдэгдлээ. 

Тэгвэл парламентын дийлэнх олонх нь албан тушаалын давуу байдлаа ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн үйл явцад хэрхэн хариуцлага ёстой тооцох вэ? Мэдээж үүргээ ухамсарлаагүй, төрийн ордонд шимэгч хорхой шиг бүгж албан тушаалаа эдийн засгийн байдлаа сайжруулах гарц хэмээн харсан тэд суудлаасаа буух ёстой. Үүнийг ч ард түмэн шаардаж байна. Тухайлбал Мөн  Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудалд холбогдсон УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болжээ. Тэрбээр “ ЖДҮХ сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн эсэх, энэ үндэслэлээр гишүүдийг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гэхдээ эрхэм гишүүдээ Цэцээр ташуурдуулахаасаа өмнө сайн дураараа суудлаасаа буувал яаж байна. Уучлалт гуйгаад, зээлээ эргүүлж төлөөд та хууль зөрчсөн үйлдлээ далдална гэвэл андуурч байна. ЖДҮХ сангаас зээл авч төр ард түмэнд өргөсөн тангарагаасаа буцсан гишүүдтэй байх нь сонгогчдод таалагдахгүй байгааг сануулах нь илүүц биз. 

Өргөн тангарагаасаа буцсан ЖДҮХ сангийн зээлдэгч гишүүд

УИХ-ын гишүүн Б.Ундармаа

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" ХХК-ийнхаа нэр дээр 700 сая төгрөгийг зээл авчээ. Энэ компани бол түүний 100 хувийн өөрийнх нь эзэмшлийн компани аж. 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 100 хувь эзэмшдэг “Хархираан хөгжил” ХХК нь ЖДҮХ сангаас зээл авсан.

Тодруулбал, Н.Цэрэнбатын “Хархираан хөгжил” ХХК нь  өнгөрсөн оны есдүгээр сард ЖДҮХС-аас нэг тэрбум төгрөгийн зээл авсан баримт байна. Энэ компани нь түүний ХОМ-т бичигджээ. Мөн “Хархираан хөгжил” компани нь ХХААХҮ-ийн сайдын Малын тэжээлийн хангамжийг сайжруулах тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А149 тушаалаар 2018 оны наймдугаар сар хүртэл хүүгүй гэрээ байгуулж 600 сая төгрөгийн зээл авсан байгаа аж

УИХ-ын гишүүн Н.Оюундарь

УИХ-ын гишүүн Н.Оюундарь ЖДҮХ сангаас 2017 онд хүүгийн нэр дээр зээл авсан тухай олон нийтэд тайлбар өгч байв. Гэвч эрхэм гишүүний зээл авсан "Рэд стар клуб" ХХК-ийнхаа 80 хувийг эзэмшдэг тухайгаа ХОМ доо мэдүүлсэн байгаа юм. 

Н.Оюундарь гишүүн нь фермерийн аж ахуй эрхлэхээр 800 сая төгрөгийн зээл авсан байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүү 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018 оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээл авчээ. 

"Сингапурхэльткейр сентр" ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Цагаанхад овогт Б.Одончимэг бөгөөд энэ компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь "Старфарм" ХХК юм.

УИХ-ын гишүүн О.Батнасан 

УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатарын 100 хувь эзэмшдэг “Топкондитер” ХХК ЖДҮХС-гаас 2018 оны зургадугаар сард 950,000,000 төгрөгийн зээл авжээ.

Дээрх компанийг үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувь эзэмшигч, Гүйцэтгэх захирал нь Отгоогийн Ганбаатар буюу УИХ-ын гишүүн Отгоогийн Батнасангийн төрсөн дүү юм.

УИХ-ын гиүүүн Г.Солтан

УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл авсан байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Солтан  “Монгол шаазан” ХХК нь надад хамааралгүй гэсэн мэдэгдэл хийсэн ч “Монгол шаазан” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог гэдгийг эх сурвалжууд баталж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал 

Эрхэм гишүүний аав Н.Ням-Осорын Хүннү компани ЖДҮ-ийн сангаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан олон нийтэд ил болсон. Гэтэл энэхүү зээлийн тухай мэдээлэл ил болонгуут эрхэм гишүүн хугацаанаас нь өмнө төлөлт хийж, шоудав. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөгийн зээл авсан. УИХ-д Дорнод аймгаас хоёр удаа сонгогдсон эрхэм гишүүн ЖДҮХ сангаас сонгогчдодоо зээл авах гүүр болохоос илүү өөрийн нэгэнт хөл дээрээ зогссон бизнесээ өргүүлэхийг хүсэл нь дийлдсэн бололтой юм. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн тухай мэдээлэл ил болонгуут мөн л зээлээ төлж, ард түмнээс уучлалт гуйж драм тоглов.  

УИХ-ын гишүүн Б.Батзориг

Албан тушаал эрх мэдлээ урвуулсан ашигласан хэмээн буруудаж сайдын суудлаасаа буусан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум зээл гаргаж өгсөн.  Мөн сайдын эхнэрийн компанитай нэг байранд үйл ажиллагаа явуулдаг "Наму Дэвжих" ХХК мөн энэ онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын жагсаалтад багтсан байгаа нь олны анхаарлыг татаад байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээжийн нь эзэмшлийн “Спа цогцолбор” ХХК нь 2017 онд ЖДҮХ сангаас 700 сая зээл авсан байна. Энэхүү "Спа цогцолбор" компанийн эзэмшигч Довдонгийн Дэнсмаа. "Спа цогцолбор" 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн, нэгэнт үйл ажиллагаа нь жигдэрч, хөлөө олсон ААН юм.
 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-15 00:24:56
    Шуналын туламнууд минь өөрсдөө саналаараа буугаач та нар
    139.5.216.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Un 2018-11-14 15:07:35
    Muurii sodbaatar yasan be
    66.181.185.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-11-14 11:02:23
    Хүрэлсүх сайд а энэ Цэрэнбат гэдэг танхимын гишүүний чинь шунал өөрийг чинь чирээд уналаа яагаад энэ хүний талаар таг бгаад бдгийн бэ юу чинь юм бэ
    202.126.89.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-14 09:24:45
    Яанаа ямар аймаар шунал тачаал вэ
    202.126.89.243
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2018-11-14 01:54:53
    Бондын мөнгөөр юм хийснийг бид мэднэ. Харин эд нар бол зүгээр л өөрсдөө аваад мөнгө угаасан гэмт хэрэгтнүүд болжээ.
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  • eh orongyi hyn sig sabdagnyyd aa!!!zail  2018-11-13 13:05:32
    Nobsnyyd aa!!zail aa!!!zebhen eersdiigee bodddog sabdagnyyd aa!!zail aa!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-13 11:05:13
    Гишүүд биш ах дүүаав ээж үр хүүхдүүд нь гэж муухай шуналтай улс байдгийн байна. Яв мөнгө олж ир гэж загнаад унтуулдаггүй биз
    203.91.115.251
    Мэдэгдсэн Хариулах
  • L 2018-11-13 09:30:14
    Ta nar yaasan tsagaan garuud ve
    64.119.27.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Энх60лд 2018-11-13 08:31:12
    Муу бузарууд ард иргэдээ төлөөлж энд сууж бгаа гэлүү Ард иргэдийн боломжыг хулгайлсан хулгайч нар УИХд биш шоронд ёстой
    202.21.124.129
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-11-13 08:17:44
    Oyundari Sarangerel Undraa nar bol bolio arai l b na shuu !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-11-13 08:04:34
    МАН-ын луйварчгууд сагсуу Хүрэлсүхтэйгээ тонилцгоо. Эх орон, ард түмнийхээ өмнө үнэнч шудрага мэдлэг боловсролтой залуучуудад зайгаа тавьж өг.
    64.119.20.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-11-13 07:50:48
    Ed naryn umnuus ichij uheh ni
    66.181.187.72
    Мэдэгдсэн Хариулах
  • ОГЦОР 2018-11-13 07:18:09
    ОГЦОР
    139.5.219.163
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-13 07:00:11
    зтх ийн сайд муруй амт авгайгаасаа салчихсан уу
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • jk 2018-11-13 06:13:49
    arai dendej bnaa ene ih hural gedeg hulgaich nariig tsugluulsan gazariig taraah heregtei uuchlal gej doromjlood l ard tumen odoo l evlelden negdej bosoh heregte...
    66.181.170.229
    Мэдэгдсэн Хариулах
  • dorjgotov 2018-11-13 05:54:53
    kontses. nereer. heden. terbumig. idsen. nomtoibayar. ih. orni. bayalagaa. zarsan. hurelbaatar. har. enhiin tsagaan. tagtaa yu jdy chin. jaraahai. baihgui. y...
    66.181.181.25
    Мэдэгдсэн Хариулах
  • har 2018-11-13 05:31:41
    uhelees uur sain um ugui
    202.21.127.142
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2018-11-13 05:06:17
    САРАНГЭРЭЛ САЙД ХААЧИВ. НӨХӨР НЬ 3,5 ТЭРБУМЫГ АВСАН БАЙСАН
    124.158.124.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-11-13 04:57:10
    Хөрөнгийг нь хурааж ард түмэнд эзэмшүүлэх хэрэгтэй
    223.190.1.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-11-13 04:46:41
    Генсек, болон сайд нар нь огцрох нь зөвөө?!
    203.91.119.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Anhaar 2018-11-13 04:37:36
    Ahin ene Humuusiig buu garga !!! Uyiin yed uriin urd zahij helj yaw !!!! Zohon ed l bayn deeree ulam bayn boloh ni shudraga zuil ogt bish naanaa shudraga zaanaa...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-13 04:25:50
    Энэ бол цэцийн асуудал биш байх.
    119.40.99.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-13 04:12:52
    Бид нар ЖИГШИЖ байна. Монгол улс ард түмэн ийм түшээдтэй байвал яагаад ч сэхэл авахгүй.
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-13 03:52:31
    Энэ ЖДҮ-н зээл яахав ээ, буцаан төлнө,,, Бондын мөнгө, Үнэ тогтворжуулах гээд ИХ НАЯДААР хэмжигдэх мөнгийг ЯАГААД ярихгүй байна аа,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-13 03:43:46
    Эд нарт албан тушаал эрх мэдэлдээ үхэн хатан зууралдах эх оронч сэтгэл байгаа тул үхсэн ч үгүй гэж хэлнэ. Ялсан Монгол сэтгэл зүй.
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Zuv 2018-11-13 03:43:30
    Zuv sanaa bna Heden gishuun bolov 12 uu
    64.119.21.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Хххххххх 2018-11-13 03:15:48
    Энэ хүмүүс хятадад байсан бол уже цааз монгол гэж энэ улс хууль бус хүний адаг шааруудын толгой г их сайн илэх юм даа
    114.129.101.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-13 02:57:07
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-13 02:49:27
    энэ хүмүүс одоо боль, боль, ичих хэрэгтэй, өмнөөс нь санаа зовчлоо
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах