“Улайдаггүй” Ч.Улааныг сайд болгохоор улайрав
“МАН-ынхан дотроосоо идээ бээрээ шахаж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэлмээ ширүүхэн эргүүлж,  намын дарга, сайд болон агентлагийн дарга нарынхаа толгойг “бөндөгнүүлж” эхлэх нь. Өнгөрсөн долоо хоногт “Намаа удахгүй шинэчилнэ” гэж хэлсэн нь биелэлээ оллоо. Төрийн эргэлт хийх гэж байна. Маш зөв алхам хийж, ажиллаж эхэллээ” гэх мэтээр бичиж, олон нийт ярьж эхэллээ.
 
Нам дотроосоо хагаралдаж, талцаж эхлэх шалтгаан нь энгийн иргэдийн хүсээд ч авч чадаагүй жижиг дундын зээлийг эрх баригчид хуваагаад хүртсэн, хүүлсэн мөнгөний асуудлаас үүдэлтэй гэж харж байна.
 
Тиймээс зээл авсан гишүүдийн асуудал дээр бас бус өөр асуудал нэмэгдээд энэ намыг дотроосоо хагаралдуулж, бутаргахад хүргэв үү.
 
Ямартаа ч хариуцлага алдсан салбарын сайд Б.Батзоригийн давхар дээлийг нь тайлж, дан дээлтэй нь үлдээхээр шийдсэн. Сайдын суудлаас нь буулгасан түүний орны хүнийг МАН-ынхан шуурхай томилохоор улайрсан. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэх байх.

Хамгийн гол нь салбараа мэддэг мэргэжлийн хүнийг томилоосой гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа юм. Гэвч намынхан дотроосоо л тавьж байвал хамаагүй гэсэн хандлагаар хандав.

Сайд асан Б.Батзоригийн оронд УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай яригдаж эхэлсэн нь биелэлээ олжээ.
 
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж, ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрийг дэвшүүлж дэмжсэн байгаа юм. Ийнхүү намаасаа дэмжлэг авсан Ч.Улаан гишүүн салбараа мэдэх үү гэдэг нь анхаарал татав. Бүтэхгүй шинэков хулгайчийг туршлагатай жинхэнэ гаршсан хулгайчаар солихоор улайрав. Ялгаа байхгүй дээ гэж олон нийт үзэж байна. Гэхдээ түүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх ёстой.

Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Хүнс хөдөө аж ахуйн салбар, надад энэ талын мэргэжил байхгүй” хэмээн ярьсан байсан. Ийм л хүнээр салбар удирдуулахаар улайрав У.Хүрэлсүхийн Засгийн газар.
 
УИХ-ын гишүүн Ч.Улаан нь гишүүнээр зургаа дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд таван удаа сайдын албан тушаал хашсан бөгөөд гуравт нь Сангийн сайдаар ажиллаж байжээ. Төрийг түшиж, сангийн авдрыг хариуцсан туршлагаараа бол түүнийг гүйцэх хүн байхгүй байх. Гэвч хийсэн бүтээсэн ажилд нь иргэд сэтгэл дундуур байдаг нь үнэн. Учир нь сошиал ертөнцөд түүнийг "улайдаггүй", “ичдэггүй” Ч.Улаан гэж хочилдог юм билээ. Ийм л хүн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд болохоор болов.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • улаан урваач 2018-11-13 15:54:21
    улаан цагаан энэ тэр бол хэрэггүй шүү дээ
  • Нямаа 2018-11-13 12:41:41
    Батзориг баригддаг жижиг гарын шинэков хулгайч, Улаан бол баригдлаггүй, хашир бурхи хулгайч байхаа
  • Songogch 2018-11-13 08:51:19
    NUguul neg Ulaan zavharsan yum.Ene hun odoo zuvluh hi.ged tetegvert garj yaj 25jil uls turd ajilaj baisan.Yaj urvaj zugtaj yavsna bichvel zuger yum.
  • Зочин 2018-11-13 07:59:27
    Улаан гайгүй, няхуур нямбай чамбай хүн байхаа. Удирдан зохион байгуулах туршлагатай хүн байх.Арай Батзориг шиг том тэнэгтэхгүй байх.
  • ? 2018-11-13 07:17:12
    Уул нь ийм насны хүн буурьтай, туршлагатай, найдвартай, моральтай байх ёстой! Гэвч энэ хүн маань тийм биш байхаа даа!!
  • zochin 2018-11-13 06:29:33
    bolildoo. jijg garyg buur ih garyn nuhruur solih um. dan deeltei mergejliin hun songoldoo. Erunkhiilugch horig tavih bailgui dee
  • зочин 2018-11-13 06:13:32
    Сүхбаатар аймагт зарласан бүх тендерийг ялангуяа Боловсролын салбарын бүгдийг нь авдаг, гарамгай хор найруулдаг. Баригддаггүй туршлагатай луйварчин даа
  • Boliochee 2018-11-13 04:57:21
    Araichdee
  • Авилгач хүү 2018-11-13 03:00:07
    Нээрээ туршлагатай хулгай ч байх шүү. Хийсэн бүтээсэн юм их бага амьтан даа зайлуул
    • Baabaraas eshlev 2018-11-13 03:31:20
      Tooroi Bandi, Togos Chyltem, Chyltemiin Ulaan geed l xalxiin sain xulgaachid yrgeljildeg gedgiim daa
  • Иргэх 2018-11-13 02:25:09
    Бас нэг бугшдээ?! Одоо бллиосой?'
  • зочин 2018-11-13 02:23:32
    Туршлагатай , тулхтай хүнийг сонгосон байна даа, Зөв байх шүү, Энэ чухал салбарыг ийм л туршлагатай хүнд өгөх нь дээр ,,,
  • иргэн  2018-11-13 02:06:54
    Улааны хөрөнгө нь нимгэрчиж, одоо зузаалчих байлгүй дээ. 5 удаа сайд болоод гялтайх ганц ч юм хийгээгүй хүн шүү дээ. Ёстой хэрэг алгаа, Хүрэлсүх тэнэг юмаа
  • y 2018-11-13 02:02:21
    Estoi vnen bichjee naad ulaan chini ingej iddeg geed jinxene nuust dald argaar idne dee batzorig shinedlee dee xeerxii
  • зочин 2018-11-13 02:01:46
    ажлаа хийж чаддаг хун юунд нь айж ичиж улайх юм бэ ажлаа мэддэггуй мэдэхгуйгээ мэддэггуй хумуус л айж ичдэг баймаар бна